Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятадын олон улсын импортын экспо нээгдэхэд бэлэн боллоо

2018-10-29 17:12:43

Хятадын олон улсын импортын экспо нээгдэхэд бэлэн боллоо

​Хятадын олон улсын импортын экспо 11-р сарын 5-10-нд Шанхай хотод болно. Хятадын Худалдааны яамны орлогч сайд бөгөөд олон улсын худалдааны төлөөлөгч, Хятадын олон улсын импортын экспогийн бэлтгэл комиссын тамгын газрын дарга Фү Зы-Ин 10-р сарын 29-нд танилцуулж хэлэхдээ: Хятадын олон улсын импортын анхдугаар экспогийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцоно хэмээн мэдэгдлээ. Мөн 150 гаруй улс орон, бүс нутгийн удирдагч, аж үйлдвэр, худалдааны салбарын зүтгэлтэн, олон улсын байгууллагын албаны хүмүүс оролцох юм байна. 

Хятадын олон улсын импортын экспогийн бэлтгэл комиссын тамгын газрын дарга Фү Зы-Ин хэвлэлийн бага хуралд танилцуулж хэлэхдээ: Хятадын олон улсын импортын экспог Хятад улсын дарга Ши Жиньпин анх санаачилж, дэлхий дахинд зарласан юм. Нээлтийн арга хэмжээ болон холбогдох үйл ажиллагаанд Ши Жиньпин дарга оролцоно гэжээ.

Яаралтай бэлтгэл ажлын үр дүнд экспо 11-р сарын 5-10-нд Шанхай хотод болно. БНХАУ-ын дарга Ши Жиньпин нээлтийн арга хэмжээ, холбогдох үйл ажиллагаанд оролцоно. Мөн 150 гаруй улс орон, бүс нутгийн удирдагч, аж үйлдвэр, худалдааны салбарын зүтгэлтэн, олон улсын байгууллагын албаны хүмүүс оролцоно. 11-р сарын 4-нд Ши Жиньпин дарга, гэргийнхээ хамт угтах хүлээн авалт хийж, 11-р сарын 5-нд нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлнэ. Мөн олон орны удирдагчтай хамт улс орнуудын үзэсгэлэнгийн ордонтой танилцана. Экспогийн үеэр Ши Жиньпин дарга зарим орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүнтэй уулзалт хийнэ” гэжээ.

Фү Зы-Ин: Хятадын олон улсын импортын экспо нь импортоор гол сэдэв болгосон дэлхийн анхны экспо юм. Тус экспо үзэсгэлэн худалдаа, форум гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үзэсгэлэнг худалдаа, хөрөнгө оруулалтын цогц үзэсгэлэнгийн ордон, аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа гэж хоёр ангилж, форумыг Хунчёгийн олон улсын эдийн засаг, худалдааны форум хэмээн нэрлэсэн гэжээ. Улс орны үзэсгэлэнгийн тухайФү Зы-Ин хэлэхдээ: 82 улс орон, олон улсын 3 байгууллага 30 мянган ам дөрвөлжин метр талбай бүхий 71 үзэсгэлэн гаргаж, улс орныхоо дүр төрх, эдийн засаг, худалдааны амжилт, брэнд бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Үүнд 12 орон өвөрмөц онцлогтой ордон ажиллуулна хэмээн танилцуулсан юм.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ?

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ? Хятад эм тустай уу?

Үйлчилгээ

Коронавирусээс хэрхэн сэргийлэх вэ?

Саяхан шинэ хэлбэрийн Коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа дэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал