Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятадын олон улсын импортын анхдугаар экспогийн нээлтэд Ши Жиньпин дарга оролцоно

2018-10-29 15:10:20

Синьхуа агентлагийн мэдээ: 10-р сарын 29-нд Хятадын Худалдааны яамны хийлгэсэн хэвлэлийн бага хуралд тус яамны орлогч сайд бөгөөд олон улсын худалдааны төлөөлөгч Фү Зы-Ин Хятадын олон улсын импортын анхдугаар экспогийн нээлтийн арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцоно хэмээн мэдэгдлээ. 

Фү Зы-Ин: Хятадын олон улсын импортын экспог Хятад улсын дарга Ши Жиньпин анх санаачилж, дэлхий дахинд зарласан юм. Экспо 11-р сарын 5-10-нд Шанхай хотод болно. Нээлтийн арга хэмжээ, холбогдох бусад арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ши Жиньпин оролцоно. Мөн 150 гаруй улс орон, бүс нутгийн удирдагч, аж үйлдвэр, худалдааны салбарын зүтгэлтэн, олон улсын байгууллагын албаны хүмүүс оролцоно гэжээ. 

Тэрээр: 11-р сарын 4-нд Ши Жиньпин дарга, гэргийнхээ хамт угтах хүлээн авалт хийж, 11-р сарын 5-нд нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэлнэ. Мөн олон орны удирдагчтай хамт улс орнуудын үзэсгэлэнгийн ордонтой танилцана. Экспогийн үеэр Ши Жиньпин дарга зарим орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүнтэй уулзалт хийх болно гэж хэлсэн юм. 

Фү Зы-Ин: Хятадын олон улсын импортын экспо нь импортоор гол сэдэв болгосон дэлхийн анхны экспо юм. Тус экспо үзэсгэлэн худалдаа, форум гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үзэсгэлэнг худалдаа, хөрөнгө оруулалтын цогц үзэсгэлэнгийн ордон, аж ахуйн нэгжийн үзэсгэлэн худалдаа гэж хоёр ангилж, форумыг Хунчёгийн олон улсын эдийн засаг, худалдааны форум хэмээн нэрлэсэн юм. Үндэсний худалдаа, хөрөнгө оруулалтын цогц үзэсгэлэнгийн ордон бол Хятадын олон улсын импортын экспогийн чухал агуулга болно. Нийт 82 улс орон, олон улсын 3 байгууллага 30 мянган ам дөрвөлжин метр талбай бүхий 71 үзэсгэлэн гаргаж, улс орныхоо дүр төрх, эдийн засаг, худалдааны амжилт, брэнд бүтээгдэхүүнээ танилцуулах юм. Индонез, Вьетнам, Пакистан, Өмнөд Африк, Египет, ОХУ, Их Британи, Унгар, Герман, Канад, Бразил, Мексик зэрэг 12 орон өвөрмөц онцлогтой ордон ажиллуулна. Харин аж ахуйн нэгжийн үзэсгэлэнд 270 мянган ам дөрвөлжин метр талбай бүхий 7 үзэсгэлэн ажиллуулж, 130 гаруй улс орны 3000 гаруй аж ахуйн нэгж оролцоно гэжээ. 

Тэрээр: Хунчёгийн олон улсын эдийн засаг худалдааны форум “Дэлхийн худалдааг шинэ эрч хүчээр сэлбэж, нээлттэй, хамтдаа ашиг олсон шинэ байдлыг бий болгоё” уриан дор болох нээлтийн арга хэмжээ, 3 форумаас бүрдэнэ. 11-р сарын 5-нд Хятадын олон улсын импортын анхдугаар экспо, Хунчёгийн олон улсын эдийн засаг, худалдааны форумын нээлтийн арга хэмжээ болно. Форум “Худалдаа, нээлттэй байдал”, “Худалдаа, инновац”, “Худалдаа, хөрөнгө оруулалт” сэдвээр болж, өнөөгийн дэлхий ертөнцөд тулгарч буй эдийн засаг, худалдааны асуудлыг авч хэлэлцэх юм. Дэлхийн 130 гаруй улс орон, бүс нутгийн засгийн газрын 2000 гаруй албаны хүмүүс, олон улсын байгууллагын албан тушаалтан, нэртэй аж ахуйн нэгжийн төлөөлөл, мөн эрдэмтэн мэргэжилтнүүд форумд оролцоно. Хунчёгийн олон улсын эдийн засаг, худалдааны форумыг дэлхийн чухал асуудлыг зөвшин ярилцдаг чухал индэр болгоно гэжээ. 

Фү Зы-Ин: Хятадын олон улсын импортын экспо бол энгийн үзэсгэлэн худалдаа биш, олон улсын тэргүүний яармаг болгохыг Ши Жиньпин дарга олонтоо цохон тэмдэглэсэн юм. Олон улсын импортын экспо дэлхийн олон орны дүр төрхийг харуулж, олон улсын худалдаа өрнүүлэх нээлттэй хамтын ажиллагааны индэр, эдийн засгийн даяаршлыг ахиулах олон нийтийн бүтээгдэхүүн болно гэдэгт бид итгэж байна гэсэн юм. 

Тэрээр: Бид холбогдох талуудтай хамтдаа хичээн зүтгэж, Хятадын олон улсын импортын анхдугаар экспог амжилттай зохион байгуулж, тэргүүний яармаг худалдаа болгоно гэжээ. 

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал