Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Импортын экспод Сингапурчууд идэвхтэй оролцоно

2018-10-29 15:12:59

11-р сарын 5-нд Шанхай хотноо Хятадын олон улсын анхдугаар экпо нээгдэж, тус экспод 130 гаруй улс орон, бүс нутгийн 2800 гаруй аж ахуйн нэгж, гадаад дотоодын 150 мянган бизнес эрхлэгч оролцох гэж байна. Тус экспод Сингапур улс үндэсний үзэсгэлэнгийн ордон нээж ажиллуулах бөгөөд тус улсын аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцохоор бүртгүүлж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Хятадад авчрахыг хүсэж байна.

Сингапурын бизнесийн холбоо тус улсын аж ахуйн нэгжүүдийг Хятадын олон улсын импортын экспод оролцох ажлыг зохион байгуулж, тэдэнд сайтар үйлчилж, илүү олон аж ахуйн нэгжийг оролцуулахын тулд багагүй ажил хийжээ. Сингапурын аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцон, энэ оны 5-р сар гэхэд бүртгэлийн ажил эхэлж, экспод 80 гаруй аж ахуйн нэгж оролцохоор болжээ.

Үүнтэй холбогдуулан тус улсын бизнесийн холбооны тэргүүн S.S Teo: Бид Сингапурыг хамгийн гол төлөөлөх бүтээгдэхүүн, аж ахуйн нэгжийг сонгож экспод оролцон, Хятадын бизнес эрхлэгчдэд хүргэнэ гэжээ.

"Хятадын олон улсын импортын экспод Сингапурын онцлогийг харуулсан тэргүүний аж үйлдвэрлэл, эрүүл мэнд, банк санхүү, тээвэр ложистик, хот төлөвлөлт зэрэг олон салбарын аж ахуйн нэгж оролцох юм. Сингапурын худалдааны онцлог, давуу талыг бүх талаар хамарсан гэж хэлж болно."

Сингапурын эрүүл мэндийн Рафлес группийн гүйцэтгэх захирал Лоо Чоон-Ян, Хятад улсын нээлттэй хөгжлөөр бахархаж, Хятадын зах зээлийн ирээдүйд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. "Бө-Аогийн чуулга уулзалтын үеэр Ши Жиньпин даргын илтгэлийг сонсож, Хятадыг илүү нээлттэй, хүртээмжтэй, тэнцвэртэй зах зээл болгох түүний алсын зорилгод сэтгэл хөдөлж байлаа. Хятадын эрүүл мэндийн зах зээл ч гадаадад улам нээлттэй болж байна. Энэ нь бидний Чүнчин, Шанхайн эмнэлэгт хөрөнгө оруулах болсны гол шалтгаан юм."

Эх сурвалжийн мэдээлснээр, Сингапурын аж ахуйн нэгжүүд энэ удаагийн экспод оролцож буй тоогоороо АСЕАН-ы орнуудад тэргүүлж, үүнд үйлчилгээний худалдааны салбарын аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн талбай 1000 ам дөрвөлжин метрт хүрч, жагсаалтыг тэргүүлж байна.

Н.Пүрэвжав

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ?

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ? Хятад эм тустай уу?

Үйлчилгээ

Коронавирусээс хэрхэн сэргийлэх вэ?

Саяхан шинэ хэлбэрийн Коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа дэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал