Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

“Дугаар 70” зэрэг бүтээл баримтат киноны шагнал хүртэв

2018-10-29 11:18:41

10-р сарын 27-нд, Юньнань мужид богино киноны Ваньфэнлинь IV наадам, "Өөрчлөлт нээлтийн 40 жилийн ойг тэмдэглэх кино бүтээлийн уралдаан" боллоо. Тус уралдаанаас Төв радио телевизийн Олон улсын радиогийн Орос, Зүүн Европын төвийн бүтээсэн "Дугаар 70" зэрэг 4 бүтээл баримтат киноны шагнал хүртжээ.

Тус уралдааныг Хятадын соёл мэдээллийн нийгэмлэг, Хятадын НШУА, Хятадын их дээд сургуулийн киноны нийгэмлэг, Хятадын олон улсын кино соёлын солилцоог дэмжих нийгэмлэг зохион байгуулж, Хятадын Юньнань мужийн Илян сяны намын хороо, захиргаа эрхлэн явуулсан юм. Уг наадам анх удаагаа Юүньнаньд зохиогдож байгаа юм.

Төв радио телевизийн Олон улсын радиогийн Орос, Зүүн Европын төв, Сербийн үндэсний радио, телевизийн хамтран бүтээсэн урт хэмжээний "Дугаар 70" баримтат кино тэргүүн байранд шалгарч, Шаньдүний Шиньтяньжэ соёл хөгжлийн компанитай хамтран бүтээсэн "Бага хотын дурсамж" баримтат кино, Бээжин хотын иргэдийн гадаадтай харилцах холбоо, CRI онлайны хамтран бүтээсэн "Бээжин бид хоёр" баримтат кино, "Цэцэг шиг залуу нас" богино баримтат кино тус тус 2-р байрт шалгарсан байна.

Эдгээр 4 киноны найруулагч Ван Жи сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа: Өөрчлөлт нээлтийн бодлого бол Хятадын түүхэнд байгаагүй агуу дэвшил, Хятадын ард иргэдийг чинээлгээс хүчирхэг болгох төрийн бодлогын чухал баталгаа юм. Ши Жиньпин, дарга өөрчлөлт нээлт бол Хятадын орчин үеийн хувь заяаг шийдэх, мөн "Хоёр 100 жил"-ийн зорилтыг биелүүлэх, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэх чухал арга хэмжээ гэж олонтоо онцолсон байдаг. Бид Ши Жиньпин даргын заавраар өөрчлөлт нээлийн бодлогыг түгээн сурталчлагч байх болно гэжээ.

Н.Пүрэвжав

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ?

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ? Хятад эм тустай уу?

Үйлчилгээ

Коронавирусээс хэрхэн сэргийлэх вэ?

Саяхан шинэ хэлбэрийн Коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа дэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал