Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Бид “сэлэх явцдаа сэлж сурсан”

2018-10-25 18:20:46

Өөрчлөлт нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 40 жилийн түүхэн замналаа эргэн санахад, Хятадын асар их хөгжил дэвшил нь даяаршлын үйл явцад нэгдэн орсонтой нягт холбоотой юм. 1978 онд, Хятад улс дэлхийд хандан нээлттэй байхаа мэдэгдэх үед, олон төрлийн хүндрэл бэрхшээл, өрсөлдөөн сорилт тулгарч байлаа. Энэ үйл явцад, ХКН-ын удирдлагаар, Хятадын ард түмэн даяаршлын үйл явцад нэгдэн орох янз бүрийн саад бэрхшээлийг туулж, эцсийн бүлэгт өнөөдрийн энэ өндөрлөгт хүрсэн юм. Эдгээр ололт амжилтын чухал нэг хүчин зүйл бол Хятад улс “сэлэх явцдаа сэлж сурсан”-д байгаа юм гэж Ши Жиньпин үзсэн байна. Өнөөдөр та бүхэнд, “Ши Жиньпин учир утгыг тайлбарласан нь” цуврал нэвтрүүлгийн “Өөрчлөлт нээлт” дугаарын 7-р хэсгийг хүргэе.
 
2017 оны 1-р сарын 17-нд болсон дэлхийн эдний засгийн жил тутмын чуулга уулзалтад Ши Жиньпин дарга оролцсон юм. БНХАУ-ын дарга ийнхүү анх удаагаа “Дэлхийн эдийн засгийн бэлэг тэмдэг” гэгдсэн дэлхийн хэмжээний дээд зиндааны эдийн засгийн албан бус чуулга уулзалтад оролцжээ. Дэлхийн эдийн засгийн сэргэлт сул дорой, олон улсын хөрөнгө оруулалт, худалдаа буурч, худалдааг ивээх үзэл дахин газар авч, эдийн засгийн даяаршлын асуудал даамжирч эхэлсэн тэр үед, “Цаг үеийн үүрэг хариуцлагаа хүлээж, дэлхийн хөгжил дэвшилд түлхэц өгье” сэдвээр илтгэл тавихдаа Ши Жиньпин “Хятадын туршлага” хэмээх үгийг хэрэглэн, даяаршлын тухай үзэл бодлоо тодорхойлсон байна. 
 
Тэр үед, Хятад улс эдийн засгийн даяаршилд эргэлзэж байсан төдийгүй ДХБ-д орохдоо ч эргэлзэж байлаа. Гэвч дэлхийн эдийн засагт нэгдэн орох нь түүхэн сонголт, Хятадын эдийн засаг хөгжих ёстой. Иймээс дэлхийн зах зээлийн их далайд заавал сэлж сурах ёстой. Хэрэв далай руу зүрхэлж орохгүй айгаад байвал, хэзээ нэгэн цагт живж үхнэ. Иймээс Хятад улс дэлхийн зах зээлд зоригтой орсон юм. Энэ үйл явцад бид хахаж цацаж, давлагаанд цохиулсан ч сэлэх явцдаа сэлж сурсан юм. Энэ нь стратегийн зөв сонголт байсан хэмээн онцолжээ.
  
Даяаршлын сорилтод, их далайд сэлэх нь Хятад улсын даргын өгсөн хариу юм. Дэлхийн эдийн засгийн их далайд орсны дараа болно, болохгүй гэсэн сонголт байхгүй. Улс орнуудын эдийн засгийн хөрөнгө, технологи, бүтээгдэхүүн, аж үйлдвэрлэл, хүн хүчний урсгалыг таслан зогсоовол, дэлхийн эдийн засгийн их далай буцаад өнчрөн ганцаардсан жижиг нуур, бүрд, гол болох учраас түүхийн чиг хандлагатай нийцэх боломжгүй болно гэж Ши Жиньпин хэлсэн юм.
 
Ши Жиньпин: Эдийн засгийн даяаршлын бүрдүүлсэн нөхцөл боломжийг ашиглаж, өрсөлдөөн сорилтыг даван туулахын тулд, оновчтой сонголт хийж, боломж бүхнийг бүрэн ашиглаж, сорилт бэрхшээлийг хамтдаа даван туулбал эдийн засгийн даяаршлын чиг хандлагыг удирдан дайчилж чадна гэжээ.
  
Ши Жиньпин даргын илтгэл “Санаачилгыг хүлээн авч, үүргээ гүйцэтгэдэг” удирдлагчийн хувиар, сул дорой байгаа эдийн засгийн даяаршилд "Хятадын итгэл" -ийг нэмэрлэлээ гэж гадаадынхан үзэж байна. 
 
Ренчинсоо

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Халдварын онцгой үед нийтийн тээврээр зорчиход анхаарах зүйлс

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ?

Шинэ төрлийн коронавирусээс үүссэн уушгины хатгалгааг эмчлэх тусгай эм олдсон уу? Цусны плазмын эмчилгээ хир үр дүнтэй вэ? Хятад эм тустай уу?

Үйлчилгээ

Коронавирусээс хэрхэн сэргийлэх вэ?

Саяхан шинэ хэлбэрийн Коронавирусээс үүссэн уушгины хатгалгаа дэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал