Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүр ашиглалтад орсныг зарлав

2018-10-23 15:54:09

Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүр ашиглалтад орсныг зарлав

23-нд Гуандүн мужийн Жүхай хотод Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүрийг ашиглалтад оруулах ёслол болов. ​ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин ёслолын арга хэмжээнд оролцон, гүүр ашиглалтад орсныг албан ёсоор зарлаж, ажил байдалтай нь танилцан, ХКН-ын Төв хорооны нэрийн өмнөөс гүүрийн дизайныг гаргасан, бүтээн байгуулалтад оролцсон, менежментийн ажилд оролцсон хүмүүст талархал илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлжээ. 

10 цагийн үед, Ши Жиньпин дарга Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүр ашиглалтад орсныг албан ёсоор зарлахад хүмүүс алга ташин хүлээн авсан юм. 

Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүр ашиглалтад орсныг зарлав 

Ашиглалтад оруулах ёслолын дараа Ши Жиньпин дарга ба түүнд бараа бологсод, Жүхай боомтын хилээр нэвтрүүлэх газраас машинаар хөдөлж, гүүртэй танилцжээ. Гүүр байгуулахад оролцсон хүмүүсийн төлөөлөгчтэй уулзахдаа Ши Жиньпин дарга: Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүрийн бүтээн байгуулалт дэлхийн олон рекорд тогтоолоо. Энэ ажил гайхалтай бөгөөд манай улсын хүчин чадал, бие дааж инновац бүтээх хүч, дэлхийд тэргүүлэх үзэл санааг харууллаа. Энэ бол мөрөөдлөө биелүүлсэн, сэтгэл нэгдсэн, итгэл үнэмшилтэй, сэргэн мандалтыг харуулсан гүүр юм. Гүүрийг барьж дуусаад ашиглалтад оруулснаар бид Хятадын онцлогтой социалист замнал, онол, тогтолцоо, соёлдоо улам итгэж, социализм бол бүтээн байгуулж байж биелүүлдэг, шинэ эринийг бүтээн байгуулж байж нээдгийг бүрэн харуулав. Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүр шиг асар том төслийг чанартай бүтээн байгуулж, үлгэр дуурайл болсон, амар амгалан, цэвэр шударга төсөл болгон бүтээн байгуулж, Гуандүн, Хонконг, Макаогийн бүсийн бүтээн байгуулалтад чухал нөлөө үзүүлэх ёстой гэжээ. 

Хонконг-Жүхай-Макаог холбосон гүүрийг 10-р сарын 24-ний 9 цагт албан ёсоор ашиглалтад оруулж, машин явуулах болно. 

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал