Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад улс Америкийн дайсан биш

2018-10-09 17:14:21

​АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс сүүлийн үед Хятад улсын гадаад дотоод бодлогыг ёс бусаар зэмлэж, Хятад, Америкийн харилцаанд сэв суулгаж байна. Хятадын албаны тал түүний ярьсан үгийг эрс няцааж гүтгэлэг гэж тэмдэглэсэн юм. Пенсийн ярианд АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан улс төрийн зүтгэлтнүүд дургүйцэж эхлэв. Ерөнийлөгч Жорж Бушийн үед төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Пауэлл, Клинтоны үед төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Олбрайт нар CNN-ий сэтгүүлч Закарияд өгсөн ярилцлагадаа: Хятад улс Америкийн дайсан биш, Америкийн тал Хятад улсад шинэ хүйтэн дайны сэтгэхүйгээр хандаж болохгүй гэж тодорхой хэлсэн юм. 

Олбрайт: БНХАУ хөгжин хүчирхэгжиж буй их гүрэн. Энэ бол Хятадын түүх, Хятадын ард түмний шаргуу тэмцлийн үр дүн мөн. Нөгөө талаар АНУ олон улсын үүрэг хариуцлагаа биелүүлээгүйгээс болж Хятад улсад хүчирхэгжих боломж өгсөн юм гэжээ.  

Пауэлл: Хятадын хөгжил Америкт багагүй ашиг хүртээсэн. Хятадын хямд хэрнээ чанартай бараа бүтээгдэхүүн Америкийн ард түмний эрэлт хэрэгцээг хангасан. Одоо Америкийн тал Хятад улстай худалдааны дайн хийснээс болж Америкийн хэрэглэгчид хохирч байна. 300 гаруй мянган Хятад оюутан АНУ-ын их дээд сургуульд суралцаж төлбөр төлдөг. Харин Цагаан ордны зарим хүн Хятад оюутнуудыг хөөх санал гаргаж байна. Үүнийг Америкийн их дээд сургуулиудын ихэнх захирал хүлээж авахгүй гэжээ.  

Пауэлл бол АНУ-ын ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал хариуцсан туслах, Америкийн армийн жанжин штабын нэгдсэн хурлын дарга, Төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, АНУ, БНХАУ-ын цэргийн хүчин, дипломат харилцаа, хамтын ажиллагааны тухай гүнзгий мэдлэгтэй хүн. Иймээс тэрээр асуудлыг дипломат яриа хэлцлийн аргаар зохицуулахыг зорьж байна. Пауэлл үүрэгт ажлынхаа хугацаанд Өмнөд Хятадын тэнгист Хятад, Америкийн онгоц мөргөлдсөн хэргийг хэрхэн зохицуулсан тухайгаа жишээ татаж, нөгөө талаа байнга заналхийлэх биш харин хүндэтгэхийг чухалчиллаа. Бага хэргийг томруулахаас зайлсхийж, хямралыг шат ахиулахгүй байхыг зөвлөсөн юм. Түүний үзэж буйгаар Цагаан ордонд Хятадад чиглүүлсэн стратеги байхгүй, Пентагон ч Хятад, Орос зэрэг орныг Америкийн дайснаар тодорхойлохоор зэхэж байна. Энэ тухай Пауэлл: Америк ингэх хэрэггүй, харин яриа хэлцэл, хэлхээ холбоогоо эрчимжүүлэх арга олох хэрэгтэй. Бусад улс АНУ-тай адилгүй гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэжээ. 

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал