Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Стратегийн бүх талын, гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлнэ

2018-10-08 21:05:21

Стратегийн бүх талын, гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлнэ

10-р сарын 8-нд Шанхай хотод, Төв радио телевиз, Шанхай хотын захиргаа стратегийн хамтын ажиллагааны бүдүүвч гэрээ байгуулав. Хэдэн сарын турш нааштай зөвшилцөн, нямбай бэлтгэл хийгээд тохиролцсон энэхүү чухал гэрээнд хэдэн зүйлийн шинэ амжилт гаргажээ. Төв радио телевиз анхдугаар удаа орон нутгийн захиргаатай стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтоолоо. Анх удаагаа бүс нутгийн төвийг байгуулав. Анх удаа орон нутгийн ерөнхий төв байгуулав. Энэхүү стратегийн хамтын ажиллагаа нь Төв радио телевизийн хүчирхэг их удирдах хүчин, суртал ухуулгын хүчин, нөлөөлөх хүчин бүхий олон улсын тэргүүний шинэ хэлбэрийн хэвлэл мэдээллийн системийг бүрдүүлэх зорилтдоо хүрэх дорвитой шинэ алхам хийснийг харуулж байгаа юм.

Стратегийн бүх талын, гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлнэ

Стратегийн бүх талын, гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлнэ


Төв радио телевиз бол дэлхийн хамгийн том хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өөрийн орны үндэсний радио телевизийн салбарын хошууч юм. Шанхай хот одоо “5 төв”, олон улсын соёлын том хот, бүх дэлхийн шилдэг хотын байгуулалтаа эрчимтэй түргэтгэж, өөрчлөлт шинэчлэлт нээлттэй байдлын хошууч, шинийг бүтээх хөгжлийн дагуулагч болсон юм. Хоёр тал хамтран энэ жилийн 6-р сард, Шанхайн олон улсын киноны XXI наадмыг амжилттай зохион байгуулж, нийгэм олон нийтийн анхаарлыг татаж, сайшаагдсан бөгөөд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд найдвартай суурь тавьсан юм. Стратегийн тус хамтын ажиллагааны нэг чухал агуулга бол, Төв радио телевизээс Шанхай хотод бүс нутгийн анхны төв, орон нутгийн ерөнхий өртөө- Хөх мөрний гурвалжин хойгийн ерөнхий төв, Шанхайн ерөнхий төвийг байгуулсан нь үлгэр жишээ үзүүлэх, нийгмийн үр ашгийг идэвхжүүлэх дорвитой арга хэмжээ болсон юм.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал