Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятадын ард түмний хэрэглээ шат ахиж байна

2018-10-08 18:42:47

Хятадын Соёл, аялал жуулчлалын яамны Тоо бүртгэлийн төвийн төсөөлснөөр, 2018 оны үндэсний баярын амралтын үеэр, Хятадын олон газар давхардсан тоогоор нийт 726 сая жуулчин хүлээн авсан нь 2017 оны мөн үеэс 9.43 хувиар өсөж, дотоодын жуулчлалын орлого 599 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 9.04 хувиар өсөж, хилийн чанадад аялсан хүний тоо давхардсан тоогоор 7 саяд хүрч, БНХАУ 5 жил дараалан хилийн чанадад хамгийн олон жуулчин аялуулсан орон болжээ. 

Өнгөрсөн онуудтай харьцуулбал Хятадын энэ оны үндэсний баярын амралтын үеэр худалдан авах, үйлчилгээний хэрэглээ нь зөвхөн хэрэглээг өсгөх үе шатанд ороод зогссонгүй, хэрэглээний бүтэц, хэрэглээний хэлбэрийн хувьд шат ахисан байна. Хүмүүс урьд нь “авто машинд суумагц унтаад, машинаас буумагц фото зураг авдаг” байсан бол одоо хувийн групп зохион байгуулж аялах болжээ. Урьд “аялах, идэх, юм худалдан авах” хэвшилтэй байсан бол одоо шинэ юм үзэж, суралцахад зарцуулах боллоо. Урьд бэлэн мөнгө авч гадаад руу аялдаг байсан бол одоо гар утсаараа төлбөр тооцоо хийх болжээ. Хятад хүмүүс өндөр чанартай, хувийн онцлог бүхий хэрэглээний эрин үед шилжин орж байна.

Хэрэглээг ахиулахад сайн бараа, сайн үйлчилгээнд түшиглэдэг. Урьд Хятадууд гадаадаас будаа агшаагч, гоо сайхны бүтээгдэхүүн зэрэг дээд зэрэглэлийн бараа худалдан авдаг байлаа. Үүний гол шалтгаан нь дотооддоо үйлдвэрлэсэн барааны чанар хүмүүсийн шаардлагыг хангахгүй байсантай холбоотой. 2015 оноос Хятад улс хангамжийн талын бүтцийн өөрчлөлт хийснээс хойш Хятадын хэрэглээний барааны үйлдвэрийн бүтцийн шинэчлэл улам түргэсэж байна. Ялангуяа энэ оны 7-р сараас эхэлж Хятад улс өргөн хэрэглээний 1449 төрлийн барааны импортын татварыг ихэд бууруулснаар дээд зэрэглэлийн хэрэглээний барааны сонголт олширсон юм. Хятадын цахим бизнесийн томоохон аж ахуйн нэгжийн тоо бүртгэлээс үзвэл, энэ оны үндэсний баярын амралтын үеэр Хятад хүмүүсийн барааны бодит хэрэглээ дахин шат ахиж, дээд зэрэглэлийн, ухаалаг, өвөрмөц барааг сонгож, том дэлгэцтэй телевизор, бүрэн автомат угаалгын машин зэрэг шинэ бараа олноор борлогдон, ухаалаг орчуулгын машин, шал цэвэрлэх робот, хүүхэд саатуулах робот зэргийн борлуулалт 300 хувиар өссөн байна. 

“Идэх хоол өмсөх хувцастай болсны дараа ичгүүр гутамшиг, яруу алдрын тухай бодно” гэсэн эртний үг бий. Үндэсний баярын үеэр Хятадын олон газрын музей, шинжлэх ухааны ордон, дүрслэх урлагийн музей, номын сан, кино театр, дуурийн театр зэрэг олон нийтийн үйлчилгээний газрууд маш олон хүн хүлээн авч, хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Энэ нь Хятад хүмүүсийн эд бараа худалдан авах сонирхол оюуны таашаал өөд шат ахиж буйн илрэл бөгөөд Хятадын эдийн засгийн чансаатай хөгжлийг шинэ хүчээр сэлбэж байгаа хэрэг юм. 

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал