Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

“Нэг бүс нэг зам” санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв

2018-10-05 16:05:34

Саяхан өндөрлөсөн НҮБ-ын Ерөнхий ассамблейн 73-р чуулганы үеэр АНУ-ын ерөнхийлөгч Трамп "Америкийг эн тэргүүнд" тавьж, даяаршлыг эсэргүүцсэн нь Америкийн холбоотнууд зэрэг олон улсын удирдагчдын шүүмжлэлд өртсөн юм. 

“Нэг бүс нэг зам” санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш олон орны тэргүүн, дээд зиндааны төлөөлөгчдөд хандан хамтран ажиллаж, дэлхий нийтийн чухал сэдвээр шийдвэрлэх гарц хайхыг уриалсан юм. Ерөнхий ассамблейн энэ чуулганы сэдэв дэлхий нийтээр манлайлал, үүрэг хариуцлагаа хуваалцах замаар энх тайван, шударга, тогтвортой нийгэм байгуулах явдал юм. 

Хэсэг хугацаанд тусгаарлах үзэл, ганц талт үзлийг өрнийн хөгжсөн орнууд ярианы сэдэв болгосноос болж олон улсын хамтын ажиллагаа, глобал засаглалд багагүй саад болоод байна. Өнөөдрийн хуваагдмал ертөнцөд хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг хэрхэн байгуулах асуудал нь Давосын дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтаас авахуулаад НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулга уулзалт хүртэлх олон улсын олон цуврал хурлын хамгийн их анхаарал хандуулж буй асуудал болоод байна. Хятад улс үүнд оюун ухаан, санаа бодлоо нэмэрлэснийг олон улсын хамтын нийгэмлэг өндрөөр үнэлсэн юм. 

Америкийн судлаач Роберт Кюн манай сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, 2013 онд Хятад улсын дарга Ши Жиньпиний дурдсан "Нэг бүс нэг зам" санаачилгыг өндрөөр үнэлж: Энэ бол олон улсын үйл хэрэгт идэвхтэй оролцон, дэлхийн хөгжилд оруулсан Хятад улсын чухал нэмэр юм гэжээ. 

“Нэг бүс нэг зам” санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлэв

НҮБ-ын Ерөнхий ассамблейн энэ оны чуулга уулзалтад Унгарын Гадаад хэрэг, гадаад худалдааны сайд Сияарто Петер Хятадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Нэг бүс нэг зам" санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрээр: Урьд өрнийн орнуудын хөрөнгө дорнын орнуудад нэвтэрч, дорно дахины хямд хөдөлмөрийн хүчийг ашиглагдаг байсан бол одоо дорнын орнууд, ялангуяа Хятадын хөрөнгө өрнийн улс орнуудад нэвтрэн, өндөр чанартай технологийг авчирч байна. Унгар улс энэ боломжийг алдалгүй Хятадын хөрөнгийг Унгарын дэд бүтэц, бүтээн байгуулалтад ашиглан, хөрш орнуудтайгаа дэд бүтцээр холбогдох боллоо. Дэлхий ертөнцөд цоо шинэ дэг журам бүрдэж байна гэжээ. 

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал