Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

“Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааны бодит байдал ба Хятадын байр суурь” цагаан ном нийтлэв

2018-09-24 15:10:20

24-нд, Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба “Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны маргааны бодит байдал ба Хятадын байр суурь” цагаан номыг нийтэлж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны үнэн бодит байдлыг тодруулан, Хятад, Америкийн худалдааны маргааны талаар Хятад улсын бодлого, байр суурийг илэрхийлж, асуудлыг зохистой шийдвэрлэхийг зорьжээ.

Цагаан ном 36 мянган үгтэй, Өмнөх үгийг эс тооцвол 6 бүлэг бөгөөд Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцан ашигтай хамтдаа ашиг олох хамтын ажиллагаа, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны бодит байдал, Америкийн засгийн газрын худалдааг ивээх үзэл, Америкийн засгийн газрын худалдааны дээрэнгүй үзэл, дэлхийн эдийн засгийн хөгжилд үзүүлэх Америкийн засгийн газрын зохисгүй үйлдлийн сөрөг нөлөө, Хятадын байр суурийн тухай өгүүлжээ.

Цагаан номд, Хятад бол дэлхийн хамгийн том хөгжиж буй улс, Америк бол дэлхийн хамгийн том хөгжсөн орон юм. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцаа хоёр оронд ихээхэн ач холбогдолтой төдийгүй дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, хөгжилд асар их нөлөөтэй юм гэжээ.

Хятад, Америк хоёр орны эдийн засгийн хөгжлийн үе шат, эдийн засгийн тогтолцоо харилцан адилгүйгээс болж эдийн засаг, худалдааны маргаан гарах нь хэвийн үзэгдэл юм. Хамгийн чухал нь хэрхэн харилцан итгэлцлээ нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, санал зөрөлдөөнөө хяналтдаа авах явдал билээ. Урт хугацааны турш хоёр орны засгийн газар эрх тэгш, зохистой, нэгэн чиглэлээр хамт урагшлах зарчмаар Хятад, Америкийн худалдааны хамтын комисс, стратеги, эдийн засгийн хэлэлцээ, иж бүрэн стратегийн яриа хэлэлцээ зэрэг харилцах, зохицуулах механизм байгуулж, хоёр тал үүнд ихээхэн хүч хөдөлмөр гарган, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны сүүлийн 40 жилийн харилцааны турших олон саад бэрхшээлийг даван туулж, тасралтгүй хөгжин, Хятад, Америкийн харилцааны бат бэх суурь тавьж, хурдасгуур болж ирсэн юм гэж цагаан номд өгүүлжээ.

Цагаан номд: 2017 оноос Америкийн шинэ засгийн газар эрх барьснаар, “Америкийг эн тэргүүнд” уриан дор харилцан хүндэтгэх, эрх тэгш зөвшилцөх зэрэг олон улсын харилцааны үндсэн дүрэм журмыг таягдаж, ганц талт үзэл, худалдааг ивээх үзэл, эдийн засгийн дээрэнгүй үзлийг хэрэгжүүлэн, олон орон, бүс нутаг, ялангуяа Хятадад цуврал арга хэмжээ авч, гаалийн татвар нэмэх зэрэг арга барилаар эдийн засгийн сүрдүүлэг хийж, дарамт шахалт үзүүлэн, хувийн ашиг хөөцөлдөж Хятад улсад шахалт үзүүлж эхэлсэн юм гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал