Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин: Алс дорнодын болон Зүүн хойд Азийн гэгээн саруул ирээдүйн төлөө хамтаар хичээн зүтгэе

2018-09-13 08:04:38

Ши Жиньпин: Алс дорнодын болон Зүүн хойд Азийн гэгээн саруул ирээдүйн төлөө хамтаар хичээн зүтгэе

Дорно дахины эдийн засгийн 4-р форум 12-ны өдөр Владивостокт зохиогдов. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга, Японы ерөнхий сайд Шинзо Абе, БНСУ-ын ерөнхий сайд Ле Нак Юн нар оролцжээ. Ши Жиньпин: Хятадын тал бүс нутгийн бусад улс орнуудтай хамтаар бүс нутгийн энх тайван,тогтвортой байдлыг хамгаалан, харилцан ашигтай, хамтаар хожиж, ард түмний уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэн, уялдаа холбоогоо хөгжүүлэн, бүс нутгийнхаа тогтвортой хөгжлийг ахиулахыг хүсэж байна гэв.

Ши Жиньпин: Алс дорнодын болон Зүүн хойд Азийн гэгээн саруул ирээдүйн төлөө хамтаар хичээн зүтгэе

Ши Жиньпин: Хятад улс ОХУ-ын Алс Дорнодын хамтын ажиллагааны идэвхтэй дэмжигч, идэвхтэй оролцогч юм. Хоёр тал хамтын ажиллагаанд газар нутгийн давуулаг, улс төрийн үндэс суурь, стратегийн баталгаа, механизмын байгуулалт бүрдсэн зэрэг давуу талуудтай. Сүүлийн жилүүдэд Хятад улс ОХУ-ын Алс Дорнодын хамтын ажиллагаанд оролцож ихээхэн амжилтад хүрсэн. Ерөнхийлөгч Путин бид хоёр энэ жил болон ирэх жилийг Хятад, Оросын орон нутгийн хамтын ажиллагаа, солилцооны жил болгохоор тогтсон нь хоёр талын Алс Дорнодын хамтын ажиллагаанд илүү их боломжийг нээсэн гэв.

Ши Жиньпин: Алс дорнодын болон Зүүн хойд Азийн гэгээн саруул ирээдүйн төлөө хамтаар хичээн зүтгэе

Ши Жиньпин: Хятадын тал Оросын талтай хамтаар дэд бүтцийн байгуулалт, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг чухал салбаруудад хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, дунд бага аж ахуйн нэгжүүдийн идэвхжлийг дайчлан, хоёр талын хамтын ажиллагааны техникийн агуулгын нэмэгдүүлэхийг хичээж, харилцан ашигтай хамтран ажиллаж, Хятад, Оросын Алс Дорнодын хамтын ажиллагааг илүү их үр ашигтай болгохыг хүсэж байна гэв.

Тэрээр хэлэхдээ: өнөөгийн нөхцөл байдалд холбогдох талууд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал болон хөгжил цэцэглэлтийн төлөө хамтаар хичээн зүтгэх хэрэгтэй гэсэн бөгөөд холбогдох талууд харилцан итгэлцлээ эрчимжүүлэн, хамтын ажиллагаагаа ахиулж, харилцан суралцаж, уялдаа холбоогоо хөгжүүлэхийг санал болгожээ.

Ши Жиньпин: Зүүн хойд Ази эе найртай, харилцан итгэлцсэн, эвтэй, тогтвортой байх нь улс орнуудын ашиг сонирхолд нийцэх бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгээс хүсэн хүлээж байна. Энэ бүс нутгийн нэгэн гишүүн болсны хувьд Хятад улс үүний төлөө үргэлжлэн хичээн зүтгэх болно. Бид хамтаар Алс дорнодын болон Зүүн хойд Азийн гэгээн саруул ирээдүйн төлөө хамтаар хичээн зүтгэе гэв.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал