Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Төв радио телевизийн дарга Азийн хэвлэлийн форумд оролцлоо

2018-09-12 17:18:44

Төв радио телевизийн дарга Азийн хэвлэлийн форумд оролцлоо

12-нд Хятадын Төв радио телевизийн дарга Шэнь Хайшюн Дорнын эдийн засгийн IV форумын хүрээнд болсон "Улс төр, эдийн засгийн өөрчлөлтийн явц дахь Азийн хэвлэл мэдээллийн төлөв байдал" хэмээх салбар форумд оролцлоо. Тэрээр хэлэхдээ: Шинэ эринд, Азийн хэвлэлүүд стратегийн хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлж, Азийн дуу хоолойг хамтдаа бий болгох санаачилга дэвшүүлж байна гэжээ.

Азийн хувь заяаны хамтын цогцын хэвлэл мэдээллийн байгууллага байгуулахад туслах явдлыг хойшлуулж болохгүй

Төв радио телевизийн дарга Азийн хэвлэлийн форумд оролцлоо


Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ: Хятадын өөрчлөлт нээлтийн 40 жилийн ой энэ онд тохиож байна. Хятадын өөрчлөлт хөгжлийн 40 жилд гаргасан амжилт Азийн олон орон, дэлхийн олон орны харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрсэн хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Ши Жиньпин дарга Азийн болон хүн төрөлхтөний хувь заяаны хамтын цогц байгуулах, Нэг бүс нэг зам санаачлага зэрэг хүн төрөлхтний ирээдүйн хувь заяатай холбоотой чухал үзэл санааг бүтээлчээр дурдаж, дэлхий дахинд Хятадын оюун ухаан, Хятадын төслийг нийлүүлсэн. Азийн орнууд нягт харилцаа холбоотой, хамтын хувь тавилантай байж, Азийн орнуудын ард түмний хувь заяаны хамтын цогцын ухамсрыг ахиулах, хамтран ажиллах замаар хөгжихөд шаардлагтай оюун ухаан, хүчин чадлыг дээд хэмжээгээр төвлөрүүлэх зэрэг үйл явцад, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хойшоо сууж болохгүй гэжээ.

Азийн хэвлэлүүд хамтран ажиллах замаар тасралтгүй өөрчлөгдөж байгаа дэлхийн байдлыг даван туулах ёстой

Шэнь Хайшюн хэлэхдээ: Хувь заяаны хамтын цогц байгуулах хөгжлийн үзэл баримтлал, Нэг бүс нэг зам санаачилгыг хэрэгжүүлж байгаа нь Азийн хэвлэлүүдийн хамтын ажиллагааны зорилго, ойлголтыг шинэ өндөрлөгт хүргэлээ. Азийн орнуудын хөгжлийг дагалдан, дэлхийн улс төр, эдийн засаг дахь Ази тивийн байр суурь илэрхий нэмэгдлээ. Гэвч дэлхий дахинд Азийн үг хэлэх эрх сул дорой байна. Тэнцвэр алдагдсан иймэрхүү байдал Азийн орнуудын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаанд улам их бодит шаардлага тавилаа. Дэлхийн байдал өөрчлөгдөхийн хэрээр шинэ эриний Европ, Азийн хэвлэл мэдээллийн орон зай гаргахыг Азийн хэвлэлийнхэн гурван талаар ахиулж болно. Нэгд, хамтын ажиллагааны дүрэм тогтоож, хэвлэл мэдээллийн стратегийн хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлж болно. Азийн олон орны хэвлэлүүд урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны төлөвлөгөө гаргаж, хамтын ажиллагааны хүрээгээ өргөтгөн, хамтын ажиллагааны салбараа нарийвчлан тогтоож, Азийн хэвлэлийн мэдээллийн форумыг тогтмол зохиож, залуу сэтгүүлчдийн солилцоог эрчимжүүлэх хэрэгтэй. Хоёрт, инновацаар гол болгож, шинэ мэдээллийн хэрэгслийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ёстой. Азийн хэвлэл мэдээлэл шинэ эриний шинэ нөхцөлд инновацаар гол болгон, үзэл баримтлал, агуулга хэлбэр, тогтолцоо зэрэг бүх талаар шинийг бүтээж, интернетийн үзэл баримтлал, интегралчлах үзэл ойлголтыг чангатган, уламжлалт мэдээллийн хэрэгслийг шинэчилж уялдуулах ёстой. Гуравт, хамтран нэвтрүүлэг цацахыг ахиулж, мэдээллийн нэгдсэн хүч бий болгох ёстой. Азийн хэвлэл мэдээллийн индэр харилцан нөхөж, хамт мэдээлэл түгээх механизм байгуулж, хамтын ажиллагааны түвшин, өөр өөр соёл иргэншил хоорондын мэдээллийг үр ашигтай нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал