Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин Шинзо Абэ нар уулзав

2018-09-12 16:49:02

Ши Жиньпин Шинзо Абэ нар уулзав

9-р сарын 12-нд, Владивосток хотноо Хятад улсын дарга Ши Жиньпин Японы ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзав. 

Ши Жиньпин дарга юуны өмнө саяхан Японы Кансай, Хоккайдо мужид далайн хар салхи, газар хөдлөлтийн гамшиг болж, маш олон хүний амь, эд хөрөнгийн хохирол учруулсанд эмгэнэл илэрхийлжээ.

Ши Жиньпин: Өнөөгийн олон улсын байдалд гүн гүнзгий, нарийн төвөгтэй өөрчлөлт гарч, тогтворгүй, тодорхойгүй байдал нэмэгдэж байна. Хятад, Япон улс дэлхийн гол эдийн засгийн цогц, бүс нутгийн чухал орны хувьд хамтдаа хариуцлага хүлээж, олон улс, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд бүтээлч үүрэг гүйцэтгэх ёстой. Хятад, Японы энх тайван найрамдлын гэрээ байгуулсны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Ойрын үед Шинзо Абэ та болон Японы засгийн газар Хятадтай харилцах харилцааны талаар идэвхтэй байр суурьтай байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Японы харилцаа хэвийн замд орж, хөгжлөө илүү сайжруулах чухал боломж тохиож байна. Шинэ нөхцөл байдалд бид цаашид зэрэгцэн урагшилж, найрсаг харилцаагаа хөгжүүлэн Хятад, Японы харилцааг тогтвортой хөгжүүлж, шинээр, илүү их хөгжихийг хүсэж байна гэжээ.

Шинзо Абэ Японд гамшиг болсонтой холбогдуулж Ши Жиньпин дарга эмгэнэл илэрхийлсэнд талархаад: Япон улс урт хугацааны турш Хятадын өөрчлөлт нээлтийн үйл явцад идэвхтэй оролцон, Хятадын хөгжил ч Японд идэвхтэй, чухал нөлөө үзүүлсэн юм. Япон, Хятадын харилцаа хэвийн замд орж, хоёр талын хамтын ажиллагааны орон зай ч өргөжиж байна. Япон улс Хятад улстай илүү нягт харилцаа тогтоон, хамтдаа хөгжихийг хүсэж байна. Япон улс идэвхтэй хүчин зүтгэл гаргаж Хятадын талтай өндөр түвшний харилцаагаа эрчимжүүлж, хамтын ажиллагааны илүү үр дүнд хүрч, Япон, Хятадын харилцааг сайжруулан, хөгжүүлнэ. Японы тал хоёр орны иргэд хоорондын найрамдлыг бэхжүүлж, эмзэг асуудлуудаа зохистой шийдэхэд бэлэн байна. Өнгөрсөн түүх, Тайваний асуудлаар Япон улс хоёр орны улс төрийн баримт бичигт тодорхой заасан байр суурийг баримтлах болно. Энэ асуудлаар байр сууриа хэрхэвч өөрчлөхгүй. Японы тал олон улс, бүс нутгийн үйл хэрэгт оруулж буй Хятад улсын үүргийг чухалчилж үздэг бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлын асуудлаар Хятадын талтай харилцаа холбоогоо эрчимжүүлэхийг хүсэж байна гэжээ.

Н.Пүрэвжав

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал