Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзав

2018-09-11 21:47:46

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: 11-нд Владивосток хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзав. Хоёр орны төрийн тэргүүн нар БНХАУ, ОХУ-ын харилцаа улам идэвхтэй хөгжиж, дээд түвшний, хуртай цаг үед орсон гэж үзэн, олон улсын нөхцөл байдал ямар байсан ч Хятад, Орос хоёр орон найрсаг харилцаагаа хөгжүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаална гэж санал нэгтэй зөвшөөрчээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзав

Ши Жиньпин: Энэ жил миний ерөнхийлөгч тантай Бээжин, Йоханнесбургт хийсэн уулзалт үр дүнтэй болсон. Энэ нь Хятад, Оросын дээд зиндааны харилцаа өндөр түвшинд байгааг илтгэж, хоёр орны харилцааг гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болсныг харуулж байна. Хоёр талын хамтын хүчин чармайлтаар Хятад, Оросын харилцааны улс төрийн давуу байдал хамтын ажиллагааны бодит үр дүн болж байна. Хоёр тал бие биенийхээ нөхцөлд тохирсон хөгжлийн замыг дэмжиж, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлоо хамгаалахын тулд бие биедээ дэм болж, их гүрнүүдийн, хөрш орнуудын харилцааны үлгэр жишээ болж чадлаа. Бид уламжлалт найрсаг харилцаагаа улам бататгаж, олон салбар дахь уялдаа холбоогоо сайжруулан, БНХАУ, ОХУ-ын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаагаа нягтруулж, хоёр ард түмэндээ үр шимийг нь хүртээх ёстой гэжээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч Путинтай уулзав

Тэрээр: Хятад, Орос хоёр тал Нэг бүс нэг зам, Европ, Азийн эдийн засгийн холбооны уялдаа, хамтын ажиллагааг ахиулж, эрчим хүч, хөдөө аж ахуй, технологийн шинэчлэл, санхүү зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, томоохон төслүүдээ тогтвортой хэрэгжүүлж, шинжлэх ухаан, технологийн хамтарсан судалгаагаа эрчимжүүлэн, 2018, 2019 оны хоёр орны орон нутгийн хамтын ажиллагаа, солилцооны боломжийг ашиглан орон нутаг хоорондын хамтын ажиллагааг өргөн цар хүрээнд идэвхжүүлэх ёстой юм гэж цохон тэмдэглэжээ. 

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал