Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Элсэн далайг баян бүрд болгосон гайхамшиг малчин тариачдад үр өгөөжөө хүртээж байна

2018-08-06 17:37:39

Элсэн далайг баян бүрд болгосон гайхамшиг малчин тариачдад үр өгөөжөө хүртээж байна

Хөвчийн элсэн цөл ӨМӨЗО-ны Ордос хотын хойд хэсэгт байдаг бөгөөд 18600 км ам дөрвөлжин талбайгаараа Хятадын 7-р бичигддэг цөл юм. Харин өнөөдөр хиймэл дагуулын авсан зургаас харахад элсэн цөл ногоон өнгөөр хучигдсан харагдана. Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэдийн хамтарсан хүчин зүтгэлээр өнөөгийн Хөвчийн элсийг үр ашигтай засаж, үүний улмаар олсон эдийн засгийн ашиг орлого нь малчин тариачдыг баяжлын замаар замнуулж байна.

Элсэн далайг баян бүрд болгосон гайхамшиг малчин тариачдад үр өгөөжөө хүртээж байна

Үзүүр хязгаар нь үл харагдах Хөвчийн элсэнд амьтан голтны бараа харагддаггүй байсан үе саяхан. 30 жилийн өмнө гэхэд хүмүүс "Хөвчийн элсэнд орсон хүн үхэхгүй ч гэсэн дутуу амьтай гарч ирнэ" гэцгээдэг байсан юм. Тэр үед малчин тариачдын жилийн орлого 400 юань ч хүрэхгүй байлаа. Намхан мөртлөө хуучин байшинд ам бүл олуулаа амьдарч, хавртаа элсэн шуурга шуурч, гэр байшинг нь элс шороо дарж, хаалгаа онгойлгож ч чадахгүй байсан юм. Элсэн цөлөөр аялах цорын ганц унаа бол тэмээ байсан, 100 километрийн замыг туулан хот орж ажил хэрэг хөөцөлдөх хүмүүс тэмээгээр ирж очиход 6, 7 хоног явдаг байлаа.

Элсэн далайг баян бүрд болгосон гайхамшиг малчин тариачдад үр өгөөжөө хүртээж байна

Манай сэтгүүлчид Хөвчийн элсний гүнд сурвалжилга хийж явах 7 хоногийн хугацаанд, дроноор авсан зургийг харахад Хөвчийн элс ногоон өнгөөр хучигдаж, зурсан зураас мэт авто зам үзүүр хязгааргүй үргэлжилнэ. Харин энд аж төрөн амьдарч буй малчин тариачдын амьдрал буцалж байгаа нь анзаарагдана.
Хөвчийн элсэн цөлд байдаг Дуут гацааны малчин тариачдаар бүрдсэн урлагийн чуулга үндэсний зэрэглэлийн соёлын өв болох гүр дууны сургууль бэлтгэл хийж байгаа нь энэ юм. Эндэхийн иргэдийн амьдрал сайжрахын хирээр хүмүүс сул сэлүү цагаар урлагийн тоглолт сонирхдог болж, урлагийн чуулгын тоглолт ч олширч эхэлсэн юм.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал