Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятадын хариу арга хэмжээ нь ухаалаг хүлцэнгүй, оновчтой юм

2018-08-04 17:57:43

АНУ-ын тал Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнээс авч буй нэмэлт татварыг 10 хувиас 25 хувь болгож нэмсэнтэй холбогдуулан Хятадын Төрийн зөвлөлийн гаалийн татвар тогтоох хороо 3-ны өдөр шийдвэр гаргаж, Америкаас импортолж буй 60 орчим тэрбум ам долларын бараа бүтээгдэхүүнд 25 хувь, 20 хувь, 10 хувь, 5 хувь зэрэг адил бус хэмжээний нэмэлт татвар хураахаар болж, шийдвэрийг хэрэгжүүлэх өдрийг Америкийн талын үйл ажиллагааг дагуу тогтооно гэжээ. Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч: Хятадын тал нэмэлт татварыг дөрвөн адил бус хувь хэмжээгээр оногдуулж буй нь ухаалаг, хүлцэнгүй хандаж буй хэрэг юм. Хятадын тал Америкийн үйл ажиллагааг ажиглан, бусад хориг арга хэмжээ авахыг ч үгүйсгэхгүй гэжээ.

Хятадын тал аргагүйн эрхэнд хариу арга хэмжээ авч байна. Цагаан ордны ийм дээрэнгүй үйлдлийг олон улсын хамтын нийгэмлэг тодорхой харж байгаа учраас Америкийн тал татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх болсонд хүмүүс гайхсангүй. Гэвч Хятадын талд авч хэлэх юм бол АНУ байдлыг улам хурцдуулж байгаа нь үнэндээ Хятадын улс болон ард түмний эрх ашгийг хохироосон учраас гадаад худалдааны хууль, импорт, экспортын тогтоол зэрэг хууль дүрэм болон олон улсын хуулийн үндсэн зарчмын дагуу хариу арга хэмжээ авч байна. Хятадын тал ийм шийдвэр гаргаж буй нь худалдааны дайныг шат өгсүүлэхгүй, ард түмэнд хариуцан, чөлөөт худалдаа, олон талт механизм болон дэлхийн улс орнуудын хамтын эрх ашгийг хамгаалж байгаа хэрэг юм.

Худалдааны дайнд ялагч гэж үгүй. Хятадын тал ард түмнийхээ эрх ашиг, аж ахуйн нэгжүүдийн нөхцөл байдал, дэлхийн аж үйлдвэрлэлийн хэвийн ажиллагааг хамгаалах зэрэг олон талыг бодож тооцоолсон үндсэн дэрээ энэхүү шийдвэрийг гаргаж байна. Эн тэргүүнд Хятадын тал Америкийн талтай адилхан ухаалаг бус үйлдэл хийхгүй, ард түмний өмнөөс бодож, бодлого шийдвэр гаргахдаа олон түмэн болон аж ахуйн нэгжүүдэд учруулах үр нөлөөг чадахын хэрээг багасгаж байна. Трампын яриад байгаа “Худалдааны урлаг”-ын нэгэн заалт нь тэнгэрт хадсан үнэ хэлж, нөгөө талдаа сэтгэл санааны дарамт үзүүлэх юм. 50 тэрбум ам.долларын үнэтэй бараа бүтээгдэхүүнээс нэмэлт татвар авна гэж байснаа 200 тэрбум болгон нэмж, татварын хэмжээг 10 хувь байсныг 25 болгон нэмэгдүүлээд зогсохгүй 500 тэрбум ам.долларын Хятадын нийт бараа бүтээгдэхүүнээс нэмэлт татвар авна гэж сүрдүүлж байна. Трампын урлаг хэмээж буй энэ арга Хятад улсыг айлгаж чадахгүй.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал