Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад улс гадаад валютын захыг нээлттэй болгоно

2018-08-03 17:28:11

8-р сарын 2-нд Хятадын Гадаад валютын үндэсний газрын албан сайт мэдээ нийтэлж: Энэ оны сүүлийн хагаст Хятад улс гадаад валютын удирдлагад үргэлжлэн өөрчлөлт хийж, гадаад валютын захыг улам нээлттэй болгон, бүх талаар нээлттэй байлгах улс орны шинэ байдалд үйлчилнэ. Юанийн хөрөнгийн төслийн валютын солилцоог дэг журамтай биелүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг баталгаажуулна гэжээ.

Юанийн хөрөнгийн төслийн валютын солилцоо нь Хятадын гадаад валютын захыг нээлттэй байлгахын хамгийн анхаарал татсан зүйл болно. Хятадын Миньшэн банкны ахлагч судлаач Вэнь Бинь: Юанийн хөрөнгийн төслийн валютын солилцоо нь сүүлийн жилүүдэд олон амжилтад хүрсэн. Тухайлбал, QFII буюу хир тэнцсэн гадаадын хөрөнгө оруулалтын байгууллага зэрэг гадаад валютын удирдлагын дүрэм, Шанхай Хонконгийн хөрөнгийн биржийг холбох, Хонконг болон эх газрын бондын биржийг холбох зэрэг хувьцааны захын солилцоог нэвтрүүлэх механизмаар дамжин, Хятадын дотоодын хувьцаа, бондын захыг улам нээлттэй болгосон гэжээ.

“Хятадын хөрөнгийн зах, гадаадын хөрөнгийн захтай зохих хэмжээнд холбогдож чадсан гэж хэлж болох юм. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын байгууллага Хятадын хөрөнгийн захад оролцоход тустай бөгөөд Хятадын хөрөнгийн захыг улам үр ашигтай ажиллуулж байна. Дараагаар хөрөнгийн зах болон олон улсын банк санхүүгийн зах зээлийг цаашид нягт холбож, гадаадын хөрөнгө оруулалтын байгууллагын Хятадын хөрөнгийн захын хөгжилд оролцохыг урамшуулна.”

Хятадын Гадаад валютын хөрөнгө оруулалтын судалгааны газрын дарга Тань Ялин: Одоогийн байдлаар, байнгын арилжааны төслийг үндсэндээ нээлттэй болгосон, хөрөнгийн төслийг ч алхам алхмаар нээлттэй болгоно гэжээ. 

Хөрөнгийн төслийн талаар, алхам алхмаар ахиулах болно. Гадаад хөрөнгө, гадаадын банкны Хятадад үйл ажиллагаа өрнүүлэхэд нээлттэй байдлыг улам өргөтгөж, хөрөнгийн зах зээлд оролцох, гадаадын хөрөнгийн оролцох хэмжээг өргөтгөх болно. Эдгээр нь бидний нээлттэй байх хэмнэл, хэмжээг ихээр дээшлүүлж, хурдыг ч түргэсгэх болно гэжээ.

Юанийн хөрөнгийн төслийн валютын солилцооноос гадна, гадаад валютын зах зээлийн нээлттэй байх хэмжээг ч тал бүрээр ахиулах болно гэж Вэнь Бинь цохон тэмдэглэсэн байна.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал