Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин дарга чухал үг хэлэв

2018-07-10 16:46:09 Д.Хүчитбаатар

Ши Жиньпин дарга чухал үг хэлэв

10-нд Ардын их хурлын ордонд “Хятад, Арабын хамтын ажиллагааны форумын сайдын хэмжээний VIII хурал” нээгдэж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Шинэ эриний Хятад, Арабын стратегийн түншийн харилцааг хамтдаа урагшлуулъя” сэдвээр чухал үг хэлж, бүх талаар хамтран ажиллаж, хамтдаа хөгжин, ирээдүйд чиглэсэн Хятад-Арабын стратегийн түншийн харилцааг тогтоохоор хоёр тал санал нэгтэй тохирсон тухай зарлан мэдэгдлээ.

Ши Жиньпин: Нэг бүс нэг замыг хамтдаа бүтээн байгуулах БНХАУ-ын санаачилга Арабын ертөнц зэрэг олон улсын хамтын нийгэмлэгээс өргөн хүрээний дэмжлэг авч, талууд идэвхтэй оролцож байна. Арабын орнууд Нэг бүс нэг замын уулзвар бүсэд байрладаг учраас Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны зайлшгүй түнш юм. Нэг бүс нэг замын бүтээн байгуулалт Хятад, Арабын харилцааны хөгжлийг бүх талаар дайчилж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан. Арабын орнуудтай стратеги, практик хэлхээ холбоогоо эрчимжүүлж, Нэг бүс нэг замын бүтээн байгуулалтыг хамтдаа ахиулж, Дундад Дорнодын энх тайван, тогтвортой байдлыг хамт хамгаалж, хамтдаа шударга ёсны хамгаалагч, хамтын хөгжлийг ахиулагч, харилцан туршлага судалсан найз нөхөд байхад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Кувейтийн эмир Шейх Сабах Ал Ахмад Аль-Жабер Ал-Сабах бол Хятад, Арабын хамтын ажиллагааны форумын сайдын хэмжээний VIII хурлын Арабын талын тэргүүн юм. Саудын Арабын гадаад харилцааны сайд Адель Аль-Жубейр, Арабын орнуудын холбооны нарийн бичгийн дарга Ахмед Абдул Гаит нар нээлтийн ёслолд оролцон, үг хэлж, Хятад, Арабын уламжлалт найрамдлыг өндрөөр үнэлсэн байна.



Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал