Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

“Нэг бүс нэг зам”-ын үдшийн цэнгүүн болов

2018-06-21 17:54:49

ШХАБ-ын нэг гишүүн орон нэг кино гаргах, "Нэг бүс нэг зам"-ын орны хоёр алдартай жүжигчин киноны нөлөөлөх хүчийг үнэлэн ярих, гурван том шагнал гардуулах арга хэмжээ боллоо. Нэг бүс нэг замын орнуудын киноны долоо хоногийн арга хэмжээ бол энэ оны Шанхайн кино наадмын иновацын чухал арга хэмжээ юм. Долоо хоногийн арга хэмжээний хүрээнд 26 орноос 26 кино оролцож, кино бүрийг “Нэг бүс нэг зам” кино наадмын гишүүд сонгон танилцуулж, эцсийн шатанд 8 кино шалгарч үлдлээ. Энэ үдэш болсон “Нэг бүс нэг зам”-ын үдшийн цэнгүүнд үзэгчдээс хамгийн их үнэлгээ авсан кино, хэвлэлийн анхаарлыг хамгийн их татсан кино, хэвлэлийн анхаарлыг хамгийн их татсан уран бүтээлч гурван шагналын эздийг тодруулжээ.

“Буурал хүүхэн” киноны гол дүрд тоглосон Тянь Хуа кино урлаг дэлхий дахиныг улам нягтруулсан тухай ярьсан юм. “Буурал хүүхэн” кино хуучин ЗХУ-д гарч шуугиан тарьж байв. Тянь Хуа: 1952 онд бид олон улсын кино наадамд оролцох гээд Киев хотод унаа сольж байхад Зөвлөлтийн бяцхан охин надад сүрчиг бэлэглэж, бидний сэтгэлийг маш их хөдөлгөж билээ. Хятадын уран бүтээлчид киноны соёлын солилцоо хийх үүрэг зорилтоо өвлөн уламжлахыг хүсэж байна гэжээ.

90 насан сүүдэр зооглосон, азай буурал жүжигчин Тянь Хуа яг энэ өдөр тайзан дээр төрсөн өдрөө тэмдэглэсэн юм. Тэрээр: Шанхайн кино наадам надад олон улсын хэмжээнд төрсөн өдрөө тэмдэглэх боломж олголоо гэжээ.

Баатар орчуулав



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал