Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хоёр орны сэтгүүлчид Фүчуань фирмтэй танилцав

2018-06-11 17:21:12

ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, Монгол улсын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг байгууллагын хамтран зохион байгуулж буй Хятад, Монголын сэтгүүлчдийн "Өөрчлөлт нээлтийн 40 жил-Хятад дахь аялал" хамтарсан сурвалжилгын “Баруун зам”-ын баг 6-р сарын9-нд Өвөр Монголын Баяннуур хотын хонины тэжээлийн Фүчуань фирмтэй танилцлаа.

Фүчуань компани 1999 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, Өвөр Монгол, Баяннуур хотын хөдөө аж ахуйн, цогц тэжээлийн үйлдвэр болон хөгжжээ. Орон нутгийн үржил шимт өвс ургамлаар боловсруулсан тэжээл бордоог шинжлэх ухааны шинжилгээ судалгаанд үндэслэн, малд нэн хэрэгцээтэй бордоо үйлдвэрлэж байна. Орон нутгийн уур амьсгал, хөрс, өвс ургамлын онцлогт тохирсон судалгааг үндэслэн гаргасан бордоо тэжээлээр хонио тэжээж, хамгийн сайн чанарын эрүүл махаар хангах эрэлт хэрэгцээний дагуу Бээжин, Шанхай зэрэг олон хот суурингаас захиалга авах болсон нь тус фирмийн ололт амжилтын баталгаа юм. Тус компани үйлдвэрлэх, борлуулах, технологио улам дэлгэрүүлэх зэрэг дээд технологийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, Хятадын хөдөө аж ахуйн тэргүүлэх компани, нэр алдартай брэнд болтлоо өсөн дэвжжээ.

Фүчуань компани Хятадын тэжээл бордоо үйлдвэрлэх хамгийн том фирм бөгөөд Монгол улсад тэжээл бордоогоо экспортоор гаргадаг. Тус компани нийт 120 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, “Орчин үеийн эдийн засаг технологийн үлгэр жишээ бүс” байгуулан, хонь, гахай, үхэр, тахиа, загас, туулайн үүлдэр сайжруулах дээд технологийн тэжээл бордоо үйлдвэрлэж, жилдээ 250 сая юаний борлуулалт хийж, бүтээгдэхүүнээ Хятадын олон мужид борлуулж байна.

Тус компани хөдөө аж ахуйн үр ашгаар холбоос болгож, шинэ брэнд бий болгосон, бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ байгуулж, ойр орчмын малчин тариачдын орлогыг нэмэгдүүлсэн юм. Мөн махан бүтээгдэхүүнийг хөгжүүлэх индрийг ашиглан, өргөн олон малчин тариачдад тус дөхөм болж байна.

Монгол улсын үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч Д.Өлзийсайхан тус фирмтэй танилцсан тухай сэтгэгдлээ хуваалцлаа.

Хоёр орны сэтгүүлчид Фүчуань фирмтэй танилцав

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

а бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал