Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзав

2018-06-11 09:46:49

Ши Жиньпин МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзав

Синьхуа агентлагийн мэдээ: 10-нд Чиндао хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзжээ.

Ши Жиньпин: Хятад, Монгол хоёр хаяа нийлсэн ойр хөрш. Хятад, Монголын харилцааг хөгжүүлэх нь хоёр орны язгуур ашиг сонирхолд нийцнэ. Ерөнхийлөгч та албан тушаалаа хүлээж авснаас хойш Хятад, Монголын харилцааг чухалчилж, Хятад, Монголын бүх талын стратегийн түншлэлийн харилцааг улам хөгжүүлэхэд бэлэн байгаагаа олонтаа илэрхийлснийг сайшааж байна. Монголын талтай хамт харилцан итгэлцэж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх зарчмын дагуу боломжийг ашиглан, бэрхшээлийг даван туулж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагааг ажил хэрэгчээр эхлүүлж, Хятад, Монголын бүх талын стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг баяжуулан, хоёр орны хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Тэрээр: Хоёр тал стратегийн өндөрлөг, алсын хараагаар хоёр орны найрсаг хамтын ажиллагааны зөв чиглэлийг баримталж, тус тусын амин чухал ашиг сонирхол, анхаарал хандуулж буй асуудлаар харилцан ойлголцож, хүндэтгэх хэрэгтэй. Хоёр тал дээд давхаргын хэлхээ холбоогоо хадгалж, олон салбар, олон давхаргын хэлхээ холбоог эрчимжүүлэн, улс төрийн итгэлцлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Тус тусын давуу талаа ашиглан харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, том төслийн хамтын ажиллагаагаар хоёр орны бүтээлч хамтын ажиллагааг дайчлан, "Нэг бүс нэг зам" санаачилгыг "Хөгжлийн зам" санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүмүүнлэгийн солилцоог эрчимжүүлж, ирэх жил тохиох Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааг сайтар хийх хэрэгтэй гэжээ.

Ши Жиньпин МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзав

Ши Жиньпин: Монгол бол ШХАБ-ын анхны ажиглагч орон. Монголын тал ШХАБ-тай хамтын ажиллагааны түвшнээ дээшлүүлэхийг Хятадын тал дэмжинэ. Монгол, Оростой хамт Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил байгуулах төлөвлөлт хөтөлбөрийг сайтар хэрэгжүүлж, гурван талын хамтын ажиллагаанд улам их ахиц гаргахад Хятадын тал бэлэн байна гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал