Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин, Ким Жон Ун нар уулзав

2018-05-08 20:24:55

Ши Жиньпин, Ким Жон Ун нар уулзав

5-р сарын 7, 8-нд Далянь хотноо, ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНАСАУ-ын хөдөлмөрийн намын дарга, төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун нар хэлэлцээ хийж, хоёр тал дотно найрсаг байдалд харилцан сонирхож буй чухал асуудлуудаар санал солилцсон байна.

Ши Жиньпин: өдгөө Солонгосын хойгийн байдал будлиантай байгаа нөхцөлд, та Хятадад айлчилсны 40 хоногийн дараа дахин ирж, бид хоёр уулзаж буй нь БНАСАУ-ын хөдөлмөрийн намын дарга, мөн тус намын төв хороо Хятад Солонгосын хоёр нам, хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, хоёр нам, хоёр орны стратегийн харилцаа холбоог дээд хэмжээнд чухалчлан үзэж байгааг харууллаа. Үүнийг би хувиасаа өндрөөр үнэлж байна. Та бид хоёрын анхны уулзалтаас хойш, БНХАУ, БНАСАУ-ын харилцаа болон Солонгосын хойгийн байдалд цөм нааштай ахиц гарч байгаад би хувиасаа маш баярлаж байгаа бөгөөд тантай дахин уулзаж, хоёр орны харилцааг эрүүл тогтвортой хөгжүүлэх, Солонгосын хойгт мөнхийн амгалан байдлыг тогтоох, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжлийг ахиулахаар хичээн ажиллахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин, Ким Жон Ун нар уулзав

Ким Жон Ун, дарга Ши Жиньпины холыг харж, гүн сэтгэдгийг өндрөөр үнэлж, урт хугацааны турш Хятад улс Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах талаар чухал хувь нэмэр үзүүлсэн явдалд баярлан талархаж буйгаа илэрхийлэв.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал