Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Монгол улсын Дорноговь аймгийн төлөөлөгчид Шилийн хотод айлчлав

2018-05-08 15:07:29

Монгол улсын Дорноговь аймгийн төлөөлөгчид Шилийн хотод айлчлав

6-нд Монгол улсын Дорноговь аймгийн засаг дарга Энхтүвшин тэргүүтэй төлөөлөгчид Өвөр Монголын Шилийнгол аймгийн Шилийн хотод ажлын айлчлал хийлээ. Тэд 7-нд Шилийнгол ажил мэргэжлийн дээд сургууль, Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн Шилийнгол дахь салбар эмнэлэг, Шилийнголын махны Дажуан-Юань ХК зэрэг байгууллагын ажил байдалтай танилцаж, хоёр тал боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх тухай санал солилцжээ.

Монгол улсын Дорноговь аймгийн төлөөлөгчид Шилийн хотод айлчлав

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Энхцэцэг: Дорноговь аймагт Аймгийн нэгдсэн эмнэлгээс гадна төрөлжсөн уламжлалт монгол эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр эмнэлэг Өвөр Монголын Олон улсын монгол эмнэлгийн Шилийнгол дахь салбар эмнэлэгтэй харилцан эмч мэргэжилтэн солилцох, туршлага судлах, дадлагажуулах, цахимаар харилцах, зайн оношилгоо хийх зэрэг талаар хамтран ажиллах өргөн боломжтой гэжээ.

Монгол улсын Дорноговь аймгийн төлөөлөгчид Шилийн хотод айлчлав

Дорноговь аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн дарга Адилбиш: Манай төв барилгын олон мэргэжлээр мэргэжлийн ажилтан бэлтгэдгээрээ онцлог юм. Шилийнгол ажил мэргэжлийн дээд сургуультай 2015 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хоёр тал автомашин, гагнуур, цахилгаан, компьютер зэрэг чиглэлээр харилцан мэргэжлийн багш, оюутан солилцдог. Хойшид хоёр тал улам олон талаар хамтран ажиллах боломж нөхцөл нээгдэж байгаад сэтгэл хангалуун байна гэжээ.

Монгол улсын Дорноговь аймгийн төлөөлөгчид Шилийн хотод айлчлав

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал