Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 9 дэх удаагаа дараалан түрүүлэв

2018-05-07 15:17:39

6-нд болсон Дэлхийн ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээнд Хятадын эрэгтэйчүүдийн баг тамирчид Германы шигшээ багийг 3:0 оноогоор ялж, 9 дэх удаагаа дараалан түрүүлжээ. Ийнхүү Хятадын ширээний теннисний эрэгтэйчүүдийн баг 21 дэх удаагаа Swistlin цомын эзэн боллоо.

Мөн өдөр Хятадын багийн Ма Лүн, Шүй Шинь, Фань Жэньдүн, Германы багийн Болл, Фрэнкка, Филус нарыг ялсан байна. Алдарт тамирчин Очалов бэртэл авсны улмаас тэмцээнд оролцоогүй юм.

Хятадын тамирчин Ма Лүн 11: 4, 11: 8, 11: 3 оноогоор ахмад тамирчин Боллыг амархан буулгаж авсан бол хоёр дахь удаагийн тэмцээнд Хятадын тамирчин Фань Жэньдүн 11:4, 11:5, 11:4 оноогоор өрсөлдөгч Филусыг ялж, гурав дахь удаагийн тэмцээнд Хятадын тамирчин Шүй Шинь Фрэнккаг хожсон байна. Ренчинсоо



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал