Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Сайн дурын багш нарын заах арга зүйн уралдаан болов

2018-05-06 15:59:13

2018 оны 5-р сарын 6-нд Их засаг олон улсын их сургуульд Монгол улс дахь Хятад хэлний сайн дурын багш нарын холбооноос зохион явуулсан Монгол улсад ажиллаж буй Хятадын сайн дурын багш нарын 2017-2018 оны хичээлийн жилийн заах арга зүйн уралдаан болсон юм.

Тус арга хэмжээнд МУИС-ийн Күнзийн институт, МУБИС-ийн Күнзийн институт, Монгол улс дахь Хятад хэлний сайн дурын багш нарын холбооны багш нар, Монгол улсын их дээд, бага дунд 39 сургуулийн багш сурагч нийт 400 шахам хүн оролцлоо.

Монгол улс дахь Хятад хэлний сайн дурын багш нарын холбооны ахлах багш Улаангэрэл тус арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ: Бид багш нарынхаа авьяасыг харуулах, харилцан суралцах индэр байгуулж, багш нар удирдаж сурагчид тоглох хэлбэрээр сайн дурын багш нарын сургалтын үр дүн, сурагчдын хятад хэл, хятад соёлыг эзэмших түвшнийг дүгнэх, хятадын соёлын сор болсон зүйлсийг сурагчдадаа улам сайн ойлгуулж эзэмшүүлэн, сурагчдыг харилцан суралцаж, хамтдаа дэвших зорилтын төлөө энэ арга хэмжээг зохион байгуулж байна гэжээ.

Күнзийн төв институтээс хятад хэлний сайн дурын багш нарыг Монгол улс руу илгээж, хятад хэл, соёлын сургалт явуулах болсноос хойш, тэдний дундаас олон шилдэг багш төрөн гарсан юм. Тэд маш олон хүндрэл бэрхшээлийг даван туулж, хятад хэл заан сургах, Хятадын соёлыг таницуулж, эзэмшүүлэх ажил үүргээ амжилттай биелүүлж, Хятад, Монгол хоёр орны хүмүүнлэгийн салбарын солилцоо, хамтын ажиллагаанд зохих хувь нэмэр оруулсаар ирснийг Улаангэрэл онцолжээ.

Тус уралдааныг хятад хэлний сургалттай сургуулиудын баг, бусад сургуулийн дээд зэрэглэлийн, анхан шатны баг гэсэн 3 зэрэглэлээр явуулсан бөгөөд уралдаанд оролцогч сайн дурын багш нар, оюутан сурагчид бүжиг, дуу, жүжиг, уран уншлага, уран зураг, биеийн тамир спортын үзүүлбэр тоглолт, хошин шог зэрэг олон хэлбэрээр авьяас чадвараа сорьж өрсөлдсөн юм. Уралдааны эцэст 1, 2, 3-р байр, тусгай байранд шалгарагсдад шагнал урамшуулал олгосон байна.

Улаангэрэлийн танилцуулсаар, 2017-2018 оны хичээлийн жилд Күнзийн төв институтээс сайн дурын нийт 165 багшийг Монгол улсад илгээсэн бөгөөд тэд Монгол улсын их дээд сургуулиудын Күнзийн институтэд ажиллаж байгаагаас гадна, 112 багш нь Монгол улсын 43 сургуульд багшилж байгаа ажээ.

/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал