Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Марксын мэндэлсний 200 жилийн ойн арга хэмжээ болов

2018-05-04 16:58:15 Д.Хүчитбаатар

5-р сарын 4-нд БНХАУ-ын Ардын их хурлын ордонд К.Марксын мэндэлсний 200 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ болж, ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин чухал үг хэлсэн байна.

Марксын мэндэлсний 200 жилийн ойн арга хэмжээ болов

Тэрээр: Бид Марксыг дурсаж байгаа нь хүн төрөлхтний түүхэнд тодорсон хамгийн агуу сэтгэгчид хүндэтгэл үзүүлэхийн төлөө, мөн Марксизмын шинжлэх ухаанч онолын талаарх итгэл зоригоо харуулахын төлөө юм. Марксизм бол ХКН, БНХАУ-ын хамгийн гол удирдах үзэл санаа, мөн бидний дэлхий ертөнцийг танин мэдэх, жам ёсыг эзэмших, үнэнийг эрэлхийлэх, дэлхийг өөрчлөх үзэл санааны хүчтэй зэвсэг мөн. Шинэ эринд, ХКН-ын гишүүд Марксизмаас суралцан, түүнийг практикт хэрэгжүүлж, Марксизмын далбааг өндөрт өргөн, түүнээс эерэг энерги авч, шинэ эриний Хятадын онцлогтой социализмыг улам хөгжүүлэн, Маркс, Энгельсийн гаргасан хүн төрөлхтний хамгийн сайн сайхан нийгэм байгуулах тухай төлөвлөгөө Хятадын эх газарт биеллээ олохын төлөө хичээн зүтгэх ёстой.

Марксын мэндэлсний 200 жилийн ойн арга хэмжээ болов

Марксизм даян дэлхийг, тэр тусмаа Хятад улсыг гүнзгий өөрчилж, ХКН, Хятадын ард түмэн, Хятадын үндэстнүүдийн хувь тавилантай аль хэдийнэ нягт уялдаж, түүний шинжлэх ухаанч, үнэн бодит, нээлттэй, цаг үеийг төлөөлөх, ард түмний төлөө байх, практик чанар нь Хятад улсад нэгэнт гүйцэд нотлогдсон юм. ХКН бол Марксизмын удирдлага дор байгуулагдсан улс төрийн нам билээ. Одоо өөрчлөлт хөгжлийг тогтвортой ахиулах үүрэг хүнд, зөрчил эрсдэл их, засаглалын сорилт урьд өмнө байгаагүй их байна. Тиймээс бид Марксизмын номлолын дагуу практик асуудлуудыг шинжлэн зохицуулах чадвараа тасралтгүй дээшлүүлж, шинжлэх ухаанч онолын удирдлагаар чухал өрсөлдөөн сорилтыг зохицуулж, эрсдэлээс сэргийлж, бэрхшээлийг даван туулж, зөрчил мөргөлдөөнийг зохицуулах хүчин чадлаа нэмэгдүүлж, хөгжлийн аливаа асуудалд улам өргөн, улам алсын хараагаар хандах замаар XXI зуун дахь Марксизмын шинэ өндөрлөгийг бүтээн байгуулахын төлөө хичээн ажиллах ёстой гэжээ.

Ойг тэмдэглэх арга хэмжээнд мөн Ли Кэчян, Ли Жаньшү, Ван Ян, Ван Хүнин, Жао Лэжи, Хань Жэн, Ван Чишань нар оролцсон юм.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал