Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

ШХАБ-ын гишүүн орнуудын БХ-ын сайд нар хуралдав

2018-04-25 16:55:12

24-нд Бээжин хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын БХ-ын сайд нарын XV чуулган нээгдэв. Энэ бол тус байгуулага гишүүний өргөтгөл хийсний дараах БХ-ын сайд нарын анхны хурал бөгөөд Хятадын БХ-ын сайд Вэй Фэнхэ тавьсан илтгэлдээ: ШХАБ-ын гишүүн орнууд дээд зиндааны харилцаа, цэргийн нэгдсэн сургуулилт, боловсрол, сургалт зэрэг салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, ялангуяа терроризмыг эсэргүүцэх ажилд нэгдсэн фронт байгуулан, бүс нутаг болон дэлхийн энх тайван, амар амгалан байдлыг хамтдаа хамгаалах ёстой гэжээ. Мөн өдөр Цагаан хэрэмний Цавчаал боомтод “Энх тайвны уриа” цэргийн хөгжмийн V наадам нээгдсэн юм.

Вэй Фэнхэ хэлэхдээ: Энэ чуулган "Хувь заяаны хамтын цогц байгуулан, шинэлэг хамтын ажиллагаагааны хөгжлөө эрчимжүүлье" уриан дор болж байна. Бид улс орны удирдагчид хоорондын нийтлэг ойлголтыг ажил хэрэг болгон хэрэгжүүлж, батлан хамгаалахын салбар дахь хамтын ажиллагаагаа тасралтгүй эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ.

Вэй Фэнхэ цохон  тэмдэглэхдээ: Батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт эрх тэгш харилцах, сахин  хамгаалж, харилцан тусалж, зовлон жаргалаа хуваалцаж, энх тайвны үүргийг хамтдаа  хүлээх хувь заяаны хамтын цогц байгуулах үзэл баримтлалаар, хамт байгуулан  хамтдаа эдлэх аюулгүйн тогтолцоог бий болгохоор хичээх ёстой. Түүхийн шинэ  гараанаас Шанхайн үзэл санааг үргэлжлэн баримталж, дээд хэмжээний хэлхээ холбоо,  цэргийн нэгдсэн сургуулилт, цэргийн соёл боловсрол, бэлтгэл сургалт зэрэг талаар  ажил хэрэгчээр хамтран ажиллаж, ялангуяа терроризмд цохилт өгөх талаар нэгдмэл  фронт байгуулж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, амар амгалан байдлыг хамтдаа  хамгаалах ёстой гэжээ.

Энэ бол ШХАБ  өргөтгөл хийсний дараа Бээжинд болж буй батлан хамгаалахын сайд нарын анхны  хурал юм. Бүс нутаг болон дэлхийн энх тайвны үйл хэргийн талаар хамтдаа  зөвшилцөж байгаа нь олон орны төрийн тэргүүний ШХАБ-ын батлан хамгаалах, аюулгүй  байдлын салбарын хамтын ажиллагааг дээд хэмжээгээр чухалчилж, олон орон Шанхайн  үзэл баримтлалыг дээд хэмжээнд хүлээн зөвшөөрч байгааг бүрэн харууллаа. Энэ нь  дэлхийн дахинд ШХАБ эв санаа нэгтэй, найрсгаар хамтран ажиллаж, сайн сайхан уур  амьсгалтай байгааг харуулж байна гэжээ.

Хуралд,  олон орны батлан хамгаалахын сайд нар 2017 оны батлан хамгаалахын сайд нарын  хурлаас хойших хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, олон улсын болон бүс нутгийн  аюулгүй байдал, ШХАБ-ын батлан хамгаалалт, аюулгүй байдлын салбарын хамтын  ажиллагаа зэрэг асуудлаар үг хэлж, өнөөгийн олон улсын ээдрээтэй байдалд тус  байгууллагын гишүүн орнуудын батлан хамгаалах салбар болон цэрэг арми цаашид  хамтран ажиллаж, тулгарч буй заналхийлэл сорилтыг хамтдаа зохицуулах ёстой гэж  цохон тэмдэглэлээ. 

Мөн орой, Цагаан  хэрэмний Цавчаал боомтод "Энхийн уриа дуун" цэргийн хөгжлийн V наадам болов.  Хятад, Орос, Киргиз, Тажикстан, Узбекстан, Энэтхэг, Пакистан, Беларусийн цэргийн  хөгжимчид онцгой сайхан тоглолт хийж, үзэгч олноо баясгажээ. 8 улсын цэргийн  хөгжмийн хамтлаг тус тусын орны өвөрмөц дуу хөгжмийг сонирхуулсан төдийгүй  “Энхийн уриа дуу"-ыг хамтдаа эгшиглүүлж, ШХАБ-ын гишүүд бүс нутаг, дэлхийн энх  тайвныг тууштай хамгаалах шийдвэр зоригтой байгаагаа харуулсан юм.  

Хурлын үеэр, олон орны БХ-ын сайд нар хурлын тэмдэглэл, хамтын албан  мэдээнд хамтдаа гарын үсэг зурав. Хуралд, ШХАБ-ын гишүүн орнуудын БХ-ын сайд  нарыг найрамдал, хамтын ажиллагаагаа эрчимжүүлснийх нь төлөө одонгоор шагнажээ.  Хурлын өмнө, олон орны БХ-ын сайд нар Тянь Ань Мэний талбайд очиж, ардын  баатруудын хөшөөнд цэцэг өргөсөн юм.



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал