Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

“Нэг улс хоёр систем” болон Хонконгийн засаглалд хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаардав

2018-04-25 16:01:58

ХОУР-гийн мэдээ: 24-нд ГХЯ-наас Хонконгод суугаа тусгай төлөөлөгчийн газрын хэвлэлийн төлөөлөгч Европын холбооны нийтэлсэн "2017 оны Хонконгийн засаг захиггааны онцгой бүсийн жил тутмын тайлан"-гийн талаар хэлэхдээ: "Нэг улс хоёр систем", Хонконгийн хуулийн засаглал, Хонконгийн үйл хэрэг, Хятадын дотоод хэрэгт Европын холбоо хөндлөнгөөс оролцохгүй байхыг шаардаж байна гэжээ.

Мөн өдөр, уг хэвлэлийн төлөөлөгч сурвалжлагчид хэлэхдээ: Хонконг эх оронтойгоо нэгдсэнээс хойш "Нэг улс хоёр систем", "Хонконгчууд Хонконгоо засах”, дээд хэмжээнд өөртөө засах бодлого үр дүнтэй хэрэгжиж, бүх салбарын үйл ажиллагаа дэлхий нийтийн анхааралд хүрсэн асар их амжилтад хүрсэн юм. Эдүгээ Хонконгийн ард иргэд урьд байгаагүй эрх чөлөөг эдэлж байна. Үүнийг хэн ч үгүйсгэхийн аргагүй үнэн бодит хэрэг билээ. Холбогдох тайлан гэрч баримтыг үл тоомсорлон, хэт гуйвуулсан үзэл баримталж, Хонконгийн үйл хэргийг дур зоргоороо шүүмжилж байгааг бид эрс эсэргүүцнэ. Мөн “нэг улс хоёр систем” болон "Хонконгийн хуулийн засаглал”-ыг гүтгэж, Хонконгийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцон, Хятадын дотоод хэрэгт буруу үг яриа гаргахгүй байхыг Европын холбооноос шаардаж байна гэжээ.

Далайнтуяа

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал