Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Монтенегро Европын холбооны интегралчлалын ахицыг тэргүүлж байна

2018-04-25 10:03:53

ХОУР-гийн мэдээ: 24-нд Монтенегрод айлчилж буй Европын холбооны зөвлөлийн дарга Д.Туск: Монтенегро Европын холбооны интегралчлалын ахицыг амжилттай тэргүүлж байгаа ба баруун Балканы орнуудын Европын холбоонд орох замд үлгэр жишээ болж байна гэжээ.

Д.Туск мөн өдөр Монтенегрогийн ерөнхий сайд Д.Марковиктай хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хуралд, Европын интегралчлалын ахицад гаргасан Монтенегрогийн засгийн газрын хүчин чармайлтыг Д.Туск өндрөөр үнэлжээ. Тэрээр: Монтенегрогийн засгийн газрын хийсэн ажил, ололт амжилт нь Монтенегро болон Европын холбоонд маш чухал юм гэжээ.

Д.Марковик: Европын холбооны комиссын нийтэлсэн Европын холбоог өргөтгөх шинэ стратеги бол Монтенегрогийн Европын холбоонд нэгдэн орох ахицыг түргэтгэхэд ашигтай, Монтенегро улс баруун Балканы орнуудыг Европын холбоонд элсэх гэсэн Европын холбооны шийдвэр зоригийг эрс дэмжиж байна гэжээ.

Европын холбооны комисс энэ оны 2-р сард, шинээр өргөтгөх стратеги гаргаж, Монтенегро болзол хангасан нөхцөлд, 2025 онд Европын холбоонд нэгдэх хугацааг тогтоосон байна.


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал