Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

БНАСАУ цөмийн зэвсэг, тив алгасах баллистик пуужингийн туршилтаа зогсооно

2018-04-21 15:41:45

БНАСАУ цөмийн зэвсэг, тив алгасах баллистик пуужингийн туршилтаа зогсооно

Синьхуа агентлагийн мэдээ: 21-нд БНАСАУ-ын төв цахилгаан мэдээний агентлаг: 20-нд болсон БНАСАУ-ын хөдөлмөрийн намын VII удаагийн төв хорооны III бүгд хурлаар шийдвэр гаргаж, 2018 оны 4-р сарын 21-нээс БНАСАУ цөмийн зэвсэг, тив алгасах баллистик пуужингийн туршилтаа зогсоохоор боллоо хэмээн мэдээлжээ.

Цөмийн зэвсгийн туршилтыг баттай зогсоохын төлөө БНАСАУ умард нутгийн цөмийн нэг баазыг нураана. Цөмийн туршилтыг зогсоох нь дэлхийн цөмийн зэвсгийг хориглох зорилтын төлөө хийж буй чухал алхам юм. БНАСАУ цөмийн зэвсгийн туршилтыг бүх талаар зогсоох олон улсын зорилт, хүчин чармайлтад нэгдэх болно гэж тус мэдээнд тэмдэглэжээ.


Тус хурлын шийдвэрт: БНАСАУ цөмийн заналхийлэл, өдөөн хатгалгатай тулгараагүй аливаа нөхцөлд цөмийн зэвсэг хэрэглэхгүй, ямар ч үед цөмийн зэвсэг, цөмийн технологийг шилжүүлэхгүй хэмээн онцолжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал