Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин Туркийн ерөнхийлөгчтэй утсаар ярив

2018-04-20 10:18:38

Синьхуа агентлагийн мэдээ: 19-нд, Хятад улсын дарга Ши Жиньпин Туркийн ерөнхийлөгч Эрдоганы урилгаар түүнтэй утсаар ярьсан байна.

Ши Жиньпин: Сүүлийн жилүүдэд, Хятад, Туркийн стратегийн хамтын ажиллагааны харилцаа тогтвортой хөгжиж, олон салбарын хамтын ажиллагаа эерэг үр дүнд хүрлээ. Хоёр тал нөөц хүчээ дайчилж, Хятад, Туркийн харилцааг улам өндөр давхаргад, улам өргөн салбарт үргэлжлэн хөгжүүлэх хэрэгтэй. Дээд давхаргын харилцааг баталгаажуулж, стратегийн итгэлцлийг гүнзгийрүүлж, гол чухал асуудлаараа харилцан зөвшилцөж, хоёр талын хамтын ажиллагаанд улам бат бэх улс төрийн үндэс суурь тавих хэрэгтэй. Хөгжлийн стратегийн уялдаагаа эрчимжүүлж, Хятад Туркийн ажилч хэрэгч хамтын ажиллагааны бүх түвшинг дээшлүүлэн, "Нэг бүс нэг зам", "Дундах хонгил" санаачилгыг харилцан сайн уялдуулах хэрэгтэй. Хүмүүнлэгийн солилцоог баяжуулж, Хятад, Туркийн найрсаг харилцааны үндэс суурийг өргөтгөх хэрэгтэй гэжээ.

Эрдоган: Олон улс болон бүс нутгийн үйл хэрэгт төв шударга байр суурь баримталж, соёлын олон янз байхыг хүндэтгэж, их бага улс бүгд адил тэгш байхыг Хятад улс баримталж байгааг Туркийн тал өндрөөр үнэлж байгаа ба Хятадын хөгжил бол бүх дэлхийн тогтвортой байх үндэс суурь хэмээн үзэж байна. Турк Хятадтай олон давхаргын харилцаа холбоогоо хөгжүүлэхийг хүсэж байна. Мөн "Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг дэмжиж, оролцон, эдийн засаг, худалдаа, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна гэжээ.

Хоёр оны тэргүүн нар мөн Сирийн өнөөгийн байдлын тухай саналаа солилцсон юм.


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал