Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин Тереза Мэйтэй утсаар ярив

2018-04-20 10:18:00

Ши Жиньпин: Ерөнхий сайд та энэ оны эхэнд Хятадад айлчлах үеэр бид Хятад, Их Британийн харилцааг “Алтан үе”-д оруулах талаар нийтлэг ойлголтод хүрч, хоёр орны харилцааг стратегийн түвшинд, ажил хэрэгч, даяаршсан, уужуу харилцаа болгон хөгжүүлж, тасралгүй ахиулах талаар санал нэгдсэн. Хятадын тал Их Британийн талтай макро бодлогын харилцаа холбоо, зохицуулалтыг бэхжүүлж, дээд зиндааны харилцлаа, механизмын солилцоогоо үргэлжлүүлэн, “Нэг бүс нэг зам”-ын хүрээнд ажил хэрэгч хамтын ажиллагаагаа эрчимжүүж, Хятад, Их Британийн харилцаа “Алтан үе”-д шилжиж орох боломж бүрдүүлэхийг хүсэж байна. Мөн Их Британийн тал хоёр талт харилцааны хөгжилд илүү эерэг энерги бий болгохыг бид хүсэж байна. Хятад, Их Британи хоёулаа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орон учраас олон улсын харилцааг бэхжүүлж, харилцан хүндэтгэж, шударга, эрх тэгшээр хамтран ажиллаж хамтдаа ашиг олох шинэ хэлбэрийн олон улсын харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын төлөө хичээн зүтгэх ёстой гэжээ.

Тереза Мэй: Энэ оны эхэнд Хятадад айлчлах үедээ хоёр орны харилцааг “Алтан үе”-д оруулах нийтлэг ойлголтод хүрсэндээ би их баяртай байгаа. Ши Жиньпин даргын 2018 оны Бө-Ао Азийн чуулга уулзалтын нээлтийн ёслолын үеэр Хятад улс улам нээлттэй бодлого хэрэгжүүлнэ хэмээн зарласныг Их Британийн тал өндрөөр үнэлж байна. Их Британийн тал Хятадын талтай хамт дээд зиндааны болон олон салбар дахь харилцааг анхааран үзэж, олон салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, “Нэг бүс нэг зам”-ын бүтээн байгуулалтыг үргэлжлэн судалж, хоёр орны харилцааг “Алтан үе”-д оруулахыг хүсэж байна гэжээ.

Хоёр орны тэргүүн нар мөн Сирийн нөхцөл байдал, олон улсын худалдааны асуудлаар санал бодлоо солилцжээ. Ши Жиньпин: Сирийн асуудлыг Хятадын тал чухалчлан үзэж байна. Олон улсын харилцааны асуудлыг зэвсгийн хүчээр шийдэхийг Хятадын тал эсэргүүцэж, бусад улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг шаардсаар ирсэн. Өнөөгийн байдлаар нөхцөл байдлыг намжааж, мөргөлдөөн хурцдахаас сэргийлэх нь чухал юм гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал