Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Марио Диас-Канел Кубын Төрийн зөвлөлийн даргаар сонгогдов

2018-04-20 10:14:07

Марио Диас-Канел Кубын Төрийн зөвлөлийн даргаар сонгогдов

19-нд Кубын Ардын засгийн үндэсний ассамблейн IX хурлаар Марио Диас-Канелыг Кубын Төрийн зөвлөлийн даргаар сонгосноо мэдэгдлээ.

18-нд Кубын Ардын засгийн үндэсний ассамблейн 604 гишүүн нууцаар санал хурааж, Төрийн зөвлөлийн дарга болон нэгдүгээр орлогч зэрэг 31 хүний бүрэлдэхүүнтэй Төрийн зөвлөлийг шинээр сонгосон байна. 19-нд Кубын Ардын засгийн үндэсний ассамблей  сонгуулийн дүнг мэдэгдэж, Төрийн зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар Марио Диас-Канел 603 дэмжсэн санал авч, Рауль Кастрогийн халааг авч Кубын шинэ удирдагч боллоо.

Марио Диас-Канел сонгуулийн дараа хэлсэн үгэндээ: Одоогийн энх тайван, аюулгүй байдал заналхийлэлтэй учирч буй олон улсын нөхцөлд Кубын гадаад бодлого өөрчлөгдөхгүй бөгөөд Куба улс бүрэн эрх, тусгаар тогтнолын асуудлаар өчүүхэн ч буулт хийхгүй. Зарчмын асуудлаар ярихгүй гэжээ.

Марио Диас-Канел 1960 оны дөрөвдүгээр сард төрсөн. 2003 онд Кубын Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн болж, 2009 онд тус улсын Дээд боловсролын сайд, 2013 онд Төрийн зөвлөлийн нэгдүгээр орлогч даргаар сонгогдсон юм.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал