Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад улс валютын солилцоог тогтвортой ахиулна

2018-04-19 16:29:45

19-нд Бээжин хотноо Хятадын Гадаад валютын үндэсний удирдлагын газрын Олон улсын орлого зарлагын хэлтсийн дарга, хэвлэлийн төлөөлөгч Ван Чүнь-Ин: Хятад улс хөрөнгийн төслийн валютын солилцоог тогтвортой, дэг журамтай ахиулж, санхүүгийн зах зээлийн нээлттэй байдлыг дэмжинэ гэжээ.

Тэрээр Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албанд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Энэ онд Хятадын гадаад валютын удирдлагын салбар дотоодын үнэт цаас, бондын зах зээлийг улам нээлттэй болгож, бондын зах зээлийг сайжруулан, Шанхай, Лондонгийн хамтарсан биржид судалгаа хийж, Шанхай Хонконг, Шэньжэнь Хонконгийн хамтарсан үнэт цаасны зах зээлийн арилжааны механизмыг дэмжинэ. Мөн QFIIRQFIIQDII зэрэг гадаад валютын удирдлагын тогтолцоог сайжруулж, дотоодын чадвартай, боломжтой аж ахуйн нэгжүүд гадаадад хөрөнгө оруулалт хийхийг идэвхтэй дэмжинэ. Мөн санхүүгийн үйлчилгээ, бизнесийн орчныг сайжруулж, гадаадын бизнесменүүд Хятадад хөрөнгө оруулалт хийхийг дэмжихийн зэрэгцээ, бүх талаар нээлттэй, өрсөлдөх хүчтэй гадаад валютын зах зээлийг бий болгоно гэжээ. Ренчинсоо 
   


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал