Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Бээжингийн олон улсын VIII кино наадам эхлэв

2018-04-16 16:05:13

15-нд Бээжин хотноо Бээжингийн олон улсын VIII кино наадам эхэллээ. 8 жилийннүүр үзэж буй олон улсын кино наадмын өнгө төрх, чанар чансаа улам сайжирсаар байна. Мөн дэлхийн киноны зах зээлийн чухал үзүүлэлт, гадаад дотоодын киноны салбарын солилцоо, хамтын ажиллагааны чухал индэр болсон юм.

Америкийн алдарт жүжигчин Хлоя Грейс Моретц, Хонконгийн уран сайханч Цэнь Кэшинь, нэрт найруулагч, жүжигчин Ү Жин, Хятадын киноны нэрт од Лэй Жя-Ин, Юй Вэньлэ, Дүн Ли-Я, Дү Жуань зэрэг гадаад дотоодын кино одод нээлтийн арга хэмжээнд оролцжээ.

Бээжин хотын намын хорооны байнгын гишүүн, Суртал  ухуулгын хэлтсийн дарга, Бээжингийн олон улсын кино наадмын зохион байгуулах  комиссын байнгын орлогч дарга Дү Фэй нээлтийн ёслолд хэлэхдээ: Бээжингийн олон  улсын кино наадам өнөөг хүртэл олон улсын, мэргэжлийн, инновацын, дээд зиндааны,  зах зээлийн чанартай олон улсын кино наадам болон өргөжин тэлсэн юм  гэжээ. 

"Кино бол дэлхийн хэл юм.  Энэ удаагийн кино наадамд 50 улс орон, бүс нутгийн 300 гаруй байгууллагын 15  мянган зочид төлөөлөгч оролцож байна. Бээжин хотод хуран цугларч киноны хөгжлийг  авч хэлэлцэж буй нь дэлхийн кино урлагийн хөгжлийг хүчтэй ахиулна гэдэгт  эргэлзэхгүй байна. ”

Сүүлийн жилүүдэд Хятадын  кино урлаг хөгжил дэвшлийн шижир алтан цаг үедээ орж, зохион бүтээх урам  зоригийг улам нэмэгдүүлэн, киноны зах зээлд хүчирхэгжиж байна. 2017 онд “Жаньлан  буюу Чонон дайчид II” -ын тасалбарын орлого 5 тэрбум 680 сая юаньд хүрч, Хятадын  дотоодын кино тасалбарын рекорд тогтоосон байна. Тус киног давхацсан тоогоор 159  сая хүн үзсэн нь дэлхийд киноны зах зээлд үзэгчдийн тоогоор тэргүүлжээ. 2018 оны  эхний улирлын киноны тасалбарын орлого 20 тэрбум юаньд хүрсэн юм. Үүнээс гадна  "Улаан тэнгисийн үйл ажиллагаа”, “Хятад хотхоны мөрдөгч буюу DETECTIVE  CHINATOWN II” зэрэг гурван киноны тасалбарын орлого тус бүр 2 тэрбум гаруй юаньд  хүрчээ. Нээлтийн ёслолын орой, кино уран бүтээлчид сэтгэгдлээ хуваалцсан юм.  “Меконг голын үйл ажиллагаа", “Улаан тэнгисийн үйл ажиллагаа” киноны найруулагч  Линь Чаошянь хэлэхдээ: "Би олон жилийн  турш зодоонтой кино хийсээр ирлээ. "Улаан тэнгисийн үйл ажиллагаа" шиг дайны  сэдэвтэй киног бүтээхэд маш их ядарсан. Гэвч би ийм сэдэвтэй кинонд дуртай.  Хүмүүсийн цусыг оргилуулам эерэг эрч хүч өгдөг кинонд би дуртай. Бодит амьдралын  сэдэв намайг маш их итгэл, эрч хүчээр сэлбэдэг юм."

"Хятад хотхоны мөрдөгч-2" киноны найруулагч  Чэнь Сычэн ирэх арван жилийн Хятадын киноны зах зээлд итгэл дүүрэн  байгаагаа илэрхийлсэн юм. 

"10 жилийн дараа Хятадын киноны  тасалбарын орлого илүү их болно гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ тэр үед илүү олон  гадаадын үзэгчид Хятад киног сонирхохыг хүсэж байна. Манай үеийн киноны  салбарынхны хамтын хүчин чармайлтаар илүү олон, илүү шилдэг киног дэлхий нийтийн  хүртээл болгохыг чин сэтгэлээсээ хүсэж байна."

Энэ удаагийн Бээжингийн  олон улсын кино наадам 15-22-ныг хүртэл үргэлжилж, "Тяньтань буюу тэнгэрийн  мандал шагнал"-н эздийг шалгаруулах, гадаад дотоодын шилдэг кино бүтээлийн  сонирхол, кино хэлэцүүлэг, форум зэрэг баялаг агуулгатай арга хэмжээ зохиогдож  байна. "Тэнгэрийн мандал шагнал"-ын 10 номинацын эздэд кино наадмын хаалтын  ёслолын үеэр шагнал олгох юм. 



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал