Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хайнань мужийг чөлөөт худалдааны боомт болгон хөгжүүлнэ

2018-04-13 20:43:13

Хайнань мужийг чөлөөт худалдааны боомт болгон хөгжүүлнэ

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Хятадын Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 13-ны өдөр Хайнаньд хэлэхдээ: ХКН-ын төв хорооноос Хайнань Дао арлын бүх нутагт чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулан, Хятадын онцлогтой чөлөөт худалдааны бүсийг байгуулж, хөгжүүлэх замыг эрэлхийлж, алхам дараатай, шат давхаргатайгаар чөлөөт худалдааны боомтын бодлого болон тогтолцооны системийг бий болгохыг дэмжиж байна гэжээ.

Ши Жиньпин дарга Хайнань мужид эдийн засгийн онцгой район байгуулагдсан 30 жилийн ойг тэмдэглэх хуралд баяр хүргэж хэлэхдээ: Хайнань муж Хятадын шинэ эрэн үеийн өөрчлөлт нээлтийг бүх талаар хөгжүүлсэн шинэ үлгэр шинээ болохоор чармайж, хангамжид суурилсан бүтцийн өөрчлөлтийг тууштай хийж, чөлөөт худалдааны туршилтын бүс болон Хятадын онцлогтой чөлөөт худалдааны боомтыг байгуулан, Хятадын өөрчлөлт нээлтийг бүх талаар хөгжүүлэх туршилтын бүс, үндэсний экологийн соёлын туршилтын бүс, олон улсын аялал жуулчлалын төв, үндэсний том чухал стратегийн баталгаатай бүс болон хөгжихөөр хичээх ёстой гэжээ.

Ши Жиньпин дарга Хайнань муж хот хөдөө орон нутаг харилцан уялдан хөгжих, боловсон хүч, татварын санхүүжилт, орлогын хуваарилалт, төрийн өмчит аж ахуйн нэгжүүд зэргийн бүтцийн өөрчлөлтийг түргэтгэхийг шаардан, Хайнань мужийг олон улсын эрчим хүч, далайн тээвэр, нөөцийн бараа бүтээгдэхүүн, өмчийн эрх, хувьцааны эрх, нүүрстөрөгчийн ялгаралтын эрх зэргийн худалдааны газар болж, шинэ цаг үеийн мэдээ мэдээллийн технологийн үйлдвэрлэл болон дижитал эдийн засгийг идэвхтэй хөгжүүлэн, Интернет, бодисын сүлжээ, их өгөгдөл, хиймэл дагуулын навигацийн систем, зохиомол оюун ухаан зэргийг бодит эдийн засагтай нягт уялдуулан хөгжүүлэх, олон тооны чухал шинжлэх ухаан эрдэм шинжилгээний дэд бүтэц болон тавцанг бий болгож, орон зайн технологийн салбарын инновацийн стратегийн бүсийг байгуулж, олон улсын офшор инноваци ба бизнес эрхлэх үлгэр жишээ бүсийг байгуулахыг дэмжинэ гэдгээ илэрхийлжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал