Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Х.Баттулга хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төвийн барилгын ажил байдалтай танилцав

2018-04-10 18:09:22

Х.Баттулга хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төвийн барилгын ажил байдалтай танилцав

4-р сарын 10-нд, Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсын тусламжаар байгуулж буй Монголын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төвийн барилгын ажил байдалтай танилцжээ. Тус арга хэмжээнд БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, худалдааны зөвлөх Сүнь Вэйрэнь, CREC компанийн зөвлөлийн дарга Жан Хэчуань, Олон улсын газрын дарга Ван Хунмин, 1-р салбар компанийн ерөнхий захирал Пань Жихун, Монгол дахь салбарын ерөнхий захирал Ван Хайтао, МУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Т.Тэгшжаргал, Ц.Ууганбаяр, Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа зэрэг албаны хүмүүс байлцлаа.

Х.Баттулга хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төвийн барилгын ажил байдалтай танилцав

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан барилгын төслийг хариуцагч Чэнь Хун ерөнхийлөгч Х.Баттулгад барилга байгуулалтын ажлын ахиц байдлыг танилцуулав.

Ерөнхийлөгч Х.Баттулга CREC компани тус барилга байгуулалтын ажлыг түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байгааг үнэлэн сайшааж, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр: "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв бол МУ-ын ард иргэдийн амьжиргааны чухал төслийн нэг юм. Тус барилгыг барьж байгуулснаар, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн өвчин эмгэгийг үр ашигтай эмчлэн засаж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж чадах бөгөөд энэ нь Монголын ард иргэдийн амьжиргааны хөгжилд тус дөхөм үзүүлэн, хотын ард иргэдэд үр өгөөж хүртээх маш сайн ажил үйлс болно гэдгийг онцлоод, барилгын ажил урагштай явагдаж эртхэн дуусгахыг ерөөлөө.

Х.Баттулга хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хөгжлийн төвийн барилгын ажил байдалтай танилцав

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал