Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятад улс цаашид илүү нээлттэй байх болно

2018-03-20 12:30:11

20-нд Бээжин хотноо, Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян гадаад дотоодын сэтгүүлчидтэй уулзахдаа: Хятад улсын сүүлийн 40 жилийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн ололт амжилт бол нээлттэй байх бодлоготой салшгүй холбоотой юм. Хятадын ард иргэд үүнээс их үр шим хүртсэн. Нээлттэй байх нь Хятадын үндсэн бодлого бөгөөд Хятад улс цаашид чөлөөт худалдааг хамгаалан, нээлтийн хаалгаа илүү томоор нээх болно гэжээ.

Ли Кэчян: Хятад улс илүү нээлттэй байж, импортын барааны татварын хэмжээг бууруулна. Зах зээлийн борлуулалт ихтэй бүтээгдэхүүн, ялангуяа иргэд, өвчтнүүдэд хэрэгтэй хорт хавдраас сэргийлэн засах эм бэлдмэлээс авах татварын хэмжээг ихээр бууруулж, улмаар татваргүй болгоно. Хятад улс үйлчилгээний салбарт хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэн, ахмадуудын асрамж, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсрол, санхүү зэрэг салбарт илүү хөнгөлөлт үзүүлэн, зарим хувьцаа эзэмших харьцлын хязгаарлалтыг хөнгөлөн, цаашлаад цуцлах болно. Хятад улс үйлдвэрлэлийн салбарыг бүрэн чөлөөлж, технологийг хүчээр шилжүүлэхийг зөвшөөрөхгүй байж, оюуны өмчийг хамгаалах болно. Хятад улс гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг жагсаалтын механизмд үргэлжлэн зохицуулалт хийх болно. 

Хятадын засгийн газрын хүчин чармайлт гаргах зорилго нь 1.3 тэрбум хүн амтай зах зээлийг гадаад дотоодын аж ахуйн нэгжүүдийн шударгаар өрсөлдөх зах зээл болгож, Хятадын хэрэглэгчдийг илүү их сонголттой болгож, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шинэчлэн, чанарын баталгаатай болгон хөгжүүлэх явдал юм гэж Ли Кэчян онцлов.

Н.Пүрэвжав

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

а бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал