Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Ши Жиньпин Трамптай утсаар ярив

2018-03-10 09:16:34

9-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын урилгаар түүнтэй утсаар ярьж, Солонгосын хойгийн байдал, хоёр орны харилцааны талаар саналаа гүнзгий солилцжээ.

Трамп: Солонгосын хойгийн цөмийн асуудалд сүүлийн үед идэвхтэй ахиц гарлаа. БНАСАУ-ын тал идэвхтэй байр суурь илэрхийлсэн байна. АНУ, БНАСАУ дээд зиндааны уулзалт хийх нь талуудад бүгдэд ашигтай юм. Солонгосын хойгийн цөмийн асуудлыг энхийн аргаар зохицуулахыг хүсэж байна. АНУ, БНАСАУ-тай яриа хэлэлцээ хийх хэрэгтэй гэх Ши Жиньпин даргын үзэл зөв байсан юм. Солонгосын хойгийн асуудлаар гүйцэтгэх Хятадын чухал  үүргийг Америкийн тал сайшааж, дээд хэмжээнд чухалчлан үзэж Хятадын талтай хэлхээ холбоо, зохицуулалтаа нягтруулахад бэлэн байна гэжээ.

Ши Жиньпин: Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгож, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө Хятадын тал хичээсээр ирсэн бөгөөд асуудлыг яриа хэлцэл, зөвшилцлөөр зохицуулахыг баримталсаар ирсэн юм. Одоо Солонгосын хойгийн байдалд идэвхтэй өөрчлөлт гарч байгаа нь Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явцыг яриа хэллцээгээр зохицуулах зөв замд оруулахад ашигтай бөгөөд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолын чиглэлтэй нийцэж байна гэжээ. Ноён ерөнхийлөгчийн Солонгосын хойгийн асуудлыг улс төрийн аргаар зохицуулах гэсэн эрэл хүслийг би сайшааж байна. АНУ, БНАСАУ эртхэн яриа хэлцэл хийж, идэвхтэй үр дүнд хүрэхийг хүсэж байна гэжээ.

Хоёр орны төрийн тэргүүн мөн Хятад, Америкийн харилцааны талаар санал бодлоо солилцсон байна. Ши Жиньпин: Энэ он гарснаас хойш, би ноён ерөнхийлөгчтэй нягт хэлхээ холбоотой байж ирлээ. Хоёр тал хамгийн богино хугацаанд хоёр орны олон салбарын яриа хэлцэл, хамтын ажиллагааг ахиулж, Хятад, Америкийн харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийн чухал талыг хамгаалахыг бид хүсэж байна. Хоёр тал хамтдаа хичээж, харилцан хүндэтгэж, харилцан хөнгөлөлттэй, харилцан ашигтай байх үндсэн дээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, санал зөрөлдөөнөө хяналтдаа авч, Хятад, Америк эдийн засгийн салбарт хамтран ажиллаж  хамтдаа ашиг  олохыг ахиулан, хоёр орны харилцаанд шинэ онд улам их ахиц гаргахыг хүсэж байна гэжээ.

Хятадын “Хоёр чуулган” амжилттай болохыг Трамп ерөөж, хоёр орны төрийн тэргүүн нягт хэлхээ холбоотой байх нь Америк, Хятадын харилцааны хөгжилд маш чухал юм. Америк, Хятадын харилцаа, хоёр талын хамтын ажиллагааг Америкийн тал дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын талтай хамтдаа хичээж, Америк, Хятадын харилцааны хөгжлийг ахиулахад бэлэн байна гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал