Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Эдийн засгийн өсөлтөд хэрэглээний хүлээх үүрэг нэмэгдсэн гэжээ

2018-03-09 10:25:18 Д.Хүчитбаатар

3-р сарын 5-нд Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян ХIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганд хандаж засгийн газрын ажлаа тайлагнасан юм. Төрийн зөвлөлийн дэргэдэх Хөгжил судлалын төвийн Дэлхийн хөгжлийн судалгааны хэлтсийн судлаач Дин Ифаний үзэж байгаагаар, 2017 онд хэрэглээ нь эдийн засгийн өсөлтийн 58 хувийг биелүүлж, энэхүү үзүүлэлтээрээ Хятад улс хөгжингүй орны түвшинд хүрсэн байна. Хэрэглээ яагаад эдийн засгийн өсөлтөд ийм их үүрэг гүйцэтгэж байгаа тухай судалбал голдуу Хятадын нийгмийн баталгааны тогтолцоо, нийгмийн халамжийн систем хөгжиж, боловсронгуй болсонтой шууд холбоотой гэжээ.

Тэрээр, урьд Хятад улсын нийгмийн даатгалын тогтолцоо одоогийнх шиг боловсронгуй биш байсан нөхцөлд хүмүүс их болгоомжилж, олсон мөнгөө ихэнхийг нь банканд хадгалдаг. Харин одоо эрүүл мэнд эмчилгээний даатгал, өндөр насны даатгал, ажилгүйдлийн даатгал зэрэг нь бүгд боловсронгуй болж, иргэдийн худалдан авах хүчин чадал ч дээшилснээр, хэрэглээ нэмэгдэж, эдийн засагт түлхэц өгсөн байна гэжээ.

Энэ оны засгийн газрын ажлын тайланд, 2018 онд валютын тогтвортой бодлогыг хэвээр хадгалж, уян хатан хэрэгжүүлэх болно гэсэн юм. Энэ тухай Дин Ифаний үзэж байгаагаар, хөгжингүй орнуудаас ялгаатай нь Хятад улс эдийн засгийн хямралын эрсдэлтэй тулгарч байхгүй учраас засгийн газар валютын ердийн бус буюу онцгой бодлого хэрэгжүүлэх шаардлагагүй юм. Үүнээс гадна, Хятад улсын эдийн засаг инфляцын тийм ч их дарамттай тулгараагүй болохоор эдийн засгийн хэт түргэн өсөлтийн хурдыг хөөцөлдөх ч хэрэггүй юм гэжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал