Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган эхэллээ

2018-03-05 10:25:45

ХОУР-гийн мэдээ: 5-ны үдээс өмнө Бээжин хотноо, XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулган нээгдэж, Ши Жиньпин зэрэг нам төрийн удирдагчид оролцов.

Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чуулганд хандан, засгийн газрын ажлыг тайлагнаж, XII сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны дэд дарга бөгөөд нарийн бичгийн дарга Ван Чэнь БХАТИХ-ын байнгын хороог төлөөлөн чуулганд хандаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг тайлбарлана.

Энэ бол ХКН-ын XIX их хурлаас хойш болж буй шинэ ээлжийн Хятадын дээд эрхт байгууллагын анхдугаар хурал юм. Хөтөлбөрийн дагуу XIII сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганаар засгийн газрын ажлын тайлан, БХАТИХ-ын байнгын хорооны ажлын тайлан, ардын дээд шүүхийн ажлын тайлан, ерөнхий прокурорын газрын ажлын тайланг хянан хэлэлцэхээс гадна, үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл, хяналтын хуулийн төсөл, төрийн зөвлөлийн тогтолцооны өөрчлөлтийн төсөл зэргийг хянан хэлэлцэж, төрийн албан байгууллагуудын бүрэлдэхүүнийг сонгож, тохоон томилох юм.


Цогзолмаа



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал