Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятадын хурдны төмөр зам дэлхийн хурдны төмөр замын 66.3 хувьд хүрчээ

2018-02-14 11:25:47

2017 оны сүүлч хүртэл Хятадын төмөр замын нийт урт 127 мянган км-т хүрч, үүнд хурдны төмөр зам 25 мянган км-т хүрч, дэлхийн хурдны төмөр замын нийт хэмжээний 66.3 хувийг эзэлсэн байна.

Хятадын төмөр замын ерөнхий компанийн захирал Лү Дүнфү хэлэхдээ: Сүүлийн жилүүдэд Жэнжөү-Шүйжөү, Шанхай-Күньмин, Баожи-Ланжөү, Шыжяжуан-Жинань чиглэлийн хурдны төмөр зам ашиглалтад орохын хэрээр манай улсын дөрвөн хөндлөн, дөрвөн гулд тэнхлэгтэй төмөр замын гол шугам үндсэндээ бүрдсэн байна гэжээ.

Хөхмөрний гурвалжин хойг, Жүжян мөрний гурвалжин хойг, Бөхай тэнгисийг тойрсон хотуудын бүлэглэлд хурдны төмөр зам сүлжилдэн зүүн, төв, баруун, зүүн хойд нутгийн холбосон байна.

Өнгөрсөн 5 жилд Хятадын хурдны төмөр замын бүтээн байгуулалт түргэн байсан байна. Төмөр замын ерөнхий компанийн бүртгэлээр, 2013-2017 онд Хятадын төмөр замын үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 3.9 их наяд юаньд хүрч, шинээр 29 мянга 400 км төмөр зам тавьсны 15 мянга 700 км нь хурдны төмөр зам юм. Энэ бол төмөр замын түүхэнд хамгийн их хөрөнгө оруулалт хийж, хамгийн эрчтэй байгуулсан үе юм.

2016 оны 7-р сард нийтэлсэн “дунд, урт хугацааны төмөр замын сүлжээний төлөвлөгөө”-нд 2020 он гэхэд Хятадын төмөр замын сүлжээ 150 мянган км-т хүрч, хурдны төмөр зам 30 мянган км-т хүрэх болно. Тэр үед Хятад улс найман хөндлөн, найман гулд тэнхлэгтэй орчин үеийн хурдны төмөр замын сүлжээг бүрдүүлэх юм.

Санал болгох

cri

Календарь

Редакцийн сонголт

Элчин сайд Шин Хайминий шинэ оны мэндчилгээ

а бүхэн сайхан өвөлжиж байна уу? БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин миний бие 2019 оны шинэ оны босгон дээр та бүхэнд халуун дотно мэндчилгээ, сайн сайхны ерөөл дэвшүүлж байгааг хүлээн авна уу.

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал