Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Экологийн хамгаалалтын улаан шугамыг тодорхойлов

2018-02-13 17:35:30

Сүүлийн үед Хятадын Төрийн зөвлөлөөс Бээжин, Тяньжинь, Хэбэй, Хөхмөрний эдийн засгийн бүс, Нинсягийн Хотон үндэстний өөртөө засах орон зэрэг мужийн зэрэглэлийн засаг захиргааны 15 бүсийн экологийн хамгаалалтын улаан шугамын төслийг батлан зөвшөөрөв. Мужийн зэрэглэлийн засаг захиргааны дээрх 15 бүсийн экологийн хамгаалалтын улаан шугамд бараг 610 мянган ам дөрвөлжин км талбай газар багтаж байгаа ба зарчмын хувьд эдгээр газарт экологиос бусад бүтээн байгуулалт хийж болохгүй ажээ. Цагийн хуваарийн дагуу, 2018 оны эцсээс өмнө Хятадын эх газрын мужийн зэрэглэлийн засаг захиргааны бусад 16 бүс ч экологийн хамгаалалтын улаан шугамаа тодорхойлсноор, эцсийн бүлэгт экологийн хамгаалалтын үндэсний улаан шугамын тойм бүрдэх болно.

Экологийн хамгаалалтын улаан шугам бол Хятадын экологийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалан баталгаажуулах чухал шугам юм. Экологийн хамгаалалтын улаан шугам тогтоосон бүсэд чиг үүрэгт нийцэхгүй ямарваа үйл ажиллагаа өрнүүлэхийг хориглоно. Мөн энэ бүсийн чиг шугамыг дур зоргоороо өөрчилж болохгүй. Экологийн хамгаалалтын улаан шугам тогтоосны дараа, зөвхөн талбай нь өргөжихөөс биш хасагдаж, хумигдахгүй юм.

Мужийн зэрэглэлийн Бээжин зэрэг засаг захиргааны 15 бүсийн нийт талбайн 1/4 хувь нь экологийн хамгаалалтын улаан шугам зурагдсан бүсэд хамрагдсан ба үүнд экологийн чадвар тун чухал, экологийн орчин нь эмзэг бүс, үндэсний, мужийн зэрэглэлийн байгаль хамгаалалтын бүс, аялал жуулчлалын үзэмжит газрууд, ойн парк, геологийн парк, дэлхийн соёл, байгалийн өв, намагтай газрын зэрэг төрөл бүрийн хамгаалалтын газрууд голдуу багтжээ. Хятадын Байгаль орчны яамны Байгаль, экологи хамгаалах хэлтсийн дарга Чэн Лифэн хэлсэн үгэндээ:

"Экологи хамгаалалтын энэ улаан шугам нь оновчтой байхын зэрэгцээ үүнийгээ сахих нь маш чухал. Нэгд, харьяалагдсан бүсийн хяналт удирдлагын хариуцлагыг тодорхой болгоно. Орон нутгийн бүх шатны намын хороо, захиргаа экологи хамгаалалтын улаан шугамыг хатуу сахин мөрдөхөд голлох үүрэг гүйцэтгэнэ. Хоёрт, экологи хамгаалалтын улаан шугамыг тэргүүлэх байранд тавьж, чухалчлахыг эн тэргүүнд шаардлага болгох хэрэгтэй. Гуравт, хатуу хяналт, удирдлага явуулна. Дөрөвт, экологи хамгаалалтын улаан шугамд зориулсан нөхөн олговрыг улам нэмэгдүүлэх хэрэгтэй” гэсэн байна.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал