Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Тосгоны ард иргэд шинэчилсэн “нүхэн гэрт”-т нүүж оров

2018-02-09 17:02:02

Хувьсгалын суурин газар Лин шянь бол Шаньси мужийн Пү Шя хавцал болон Хатан голын дунд урсгалд оршдог. Газрын байц нь шар хөрст өндөрлөгийн уулархаг газраар голлож, урт хугацааны ус хөрсний эвдрэлээс болж тэр газрын байц муу, зам тээврийн үндсэн бүтээн байгуулалт хүндрэлтэй байв. “ХКН-ын XVIII бүгд хурал”-ын дараа Лин шянь Шаньси мужийн “дөрвөн шилдэг тосгоны зам"-ыг бүтээн байгуулах, ядуурлаас ангижруулах гол суурин болжээ.

2017 оны эцэст, шяны засмал замын бүх урт 2811 километрт хүрч, тэр үеэс хөдөө орон нутгийн уулархаг газрын ард иргэд аажмаар засмал замын ойролцоо нүүж очжээ. Өнгөрсөн онд хөдөө орон нутгийн 5 тосгон Чэн Жуан суурины шинэ байгуулсан тосгонд нүүн очиж, энэ шинэ тосгоноо “Ү Хэжюй” хэмээн нэрлэжээ. Шинэ тосгоны гэр хорооллын гадаад байдал, дизайн нь нүхэн гэрийн хэв намбаа хадгалан байгуулж, нарны гэрлийн тусгал сайн, урьдын нүүрс түлж байсан хуучин нүхэн гэрээс ялгаатай, гэр дотроо шинэчилсэн дулаалгын систем угсарч, өвөлдөө дулаан, зундаа сэрүүн, тосгоны ард шинэ гэртээ орсны дараа маш дулаан таатай байна хэмээн ярьж байлаа.

Гэрээсээ гарвал засмал замтай, замын хажуугаар нарны энергийн гэрэл тавьж, шинэ тосгон, хот суурин хоорондох зай ердөө 10 километр зайтай. Тосгоны ард автобусанд суугаад хот сууринд хүрнэ. Энэ жил 11 тосгоны өрх шинэ тосгонд нүүж орох бөгөөд улсын хоёр аж ахуйн нэгж шинэ тосгоны ойр хавьд үйлдвэр байгуулж, тосгоны ардын “гэрээс гарангуут ажилдаа орох” хүслийг биелүүлэх юм байна.



Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал