1-р сарын 12-ны 7 цаг 18 минутад Хятад улс Ши Чаны дагуул хөөргөх төвөөс Чан Жэн-3-Б зөөгч пуужингаар Бэйдөү навигацын системийн ХХVI, ХХVII хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн байна.
Энэ хоёр дэлхийн бөмбөрцгийн дунд зайн тойрог замын хиймэл дагуул бөгөөд Хятадын Бэйдөү III төслийн сүлжээг бүрдүүлэх III, V дагуул юм. Энэ удаагийн хөөргөлт Бэйдөү навигацын системийн 2018 оны анхны хөөргөлт бөгөөд шинэ онд Бэйдөү системийн олон дагуул хөөргөх салхийг хагалсан байна.
Дагуул тойрог замдаа орсны дараа, сүлжээнд хамрагдан гадаад үйлчилгээ үзүүлж эхлэх юм. Төлөвлөгөө ёсоор Бэйдөү навигацын систем 2018 оны эцсээр “нэг бүс нэг зам” дагуу орнуудад үйлчилж эхлэх болно.
Гэрэлт орчуулав