Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Хятадын анхны ганц царигт төмөр зам ашиглалтад орлоо

2018-01-11 16:04:32

Хятадын анхны ганц царигт төмөр зам ашиглалтад орлоо


1-р сарын 10-нд автомат, жолоочгүй BYD вагонд зориулсан ганц царигт төмөр зам дүүрэн зорчигч тээж Ниншягийн Хотон үндэстний өөртөө засах орны Яргай хотын Цэцгийн экспогийн дээгүүр аялж өнгөрлөө. Ийнхүү Хятадын анхны ганц царигт төмөр зам ашиглалтад орлоо. Ниншягийн Яргай хотын BYD ганц царигт төмөр зам нь дэлхийн анхны 100 хувийн оюуны өмчийн эрх бүхий жолоочгүй вагонд зориулсан ганц царигт төмөр зам болсон байна.

Бүрэн автомат, нүүр мэдрэгчээр нүүрээ таниулан вагонд суудаг, интернеттэй шуурхай холбогдох гээд зөгнөлт киноноос үздэг бүхэн Ниншяд биеллээ олсон байна. BYD ганц царигт төмөр замын жолоочгүй системийг ерөнхий инженер Ван Фапин танилцуулж хэлэхдээ: BYD ганц царигт төмөр замаар галт тэрэг бүрэн автоматаар явах бололцоотой. Тэжээл салгаж жолоочгүй аялж болох бөгөөд зорчигчид цаг ямагт хяналт тавьж, нүүр уншигчаар таниулах зэрэг олон чадавхтай гэжээ.

Хятадын анхны ганц царигт төмөр зам ашиглалтад орлоо


 
Бид хамгийн дээд технологийн жолоочгүй системийг ашиглаж, автоматаар галлаж, автомат шалгалт хийж, гаражаас автоматаар гарах, оновчтой зогсох, хаалгаа автоматаар нээж хаадаг болгосон. Мөн богино зайд олон галт тэргийг шалгах аюулгүйн систем угсарч, тэжээл тасалдсан үед жолоочгүй ажиллан товлосон газартаа аюулгүй хүрдэг болгосон. Хамгийн сүүлд гараждаа автоматаар буцаж очин, автомат амардаг болгосон гэжээ.

Тээврийн хэрэгсэл ажиллаж эхлэхээс өмнө, ажиллаж байх явцад ганц царигт төмөр зам өөрийгөө оношлон, бүх системийн 300 гаруй шалгалтыг гүйцэтгэдэг. Энэ систем хасах 40 хэмийн хүйтэн, нэмэх 80 хэмийн дулаанд ч хэвийн ажилладаг онцлогтой.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал