Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

“Улаахан анар” дуулалт жүжиг үзэгчидтэй золгов

2017-12-25 15:51:55

Өвөр Монголын Тал нутгийн соёлыг хамгаалж хөгжүүлэх сан ивээн тэтгэж, Ордос хотын Отгийн өмнөд хошууны Улаанмөчир чуулгын тоглосон “Улаахан анар” дуулалт жүжиг 2017 оны 12-р сарын 23-нд Бээжин хотын Төвийн үндэсний их сургуулийн ёслолын танхимд анх удаа тавигдлаа.

"Улаахан анар" бол 1941 онд Янь-Ань хотын Үндэстний дээд сургууль байгуулагдсан тухай түүхэн үйл явдлаар сэдэвлэсэн дуулалт жүжиг юм.

Ши Жиньпин даргын Улаанмөчир чуулгыг хөгжүүлэх уриалгыг бодитоор хэрэгжүүлж, чуулгын уран сайханчдын мэргэжил, туршлагыг дээшлүүлэн, Улаанмөчир чуулгын шинэ эрин үе дэх хөгжлийн шаардлагыг биелүүлэхийн төлөө ӨМӨЗО, Төвийн үндэсний их сургууль “Улаанмөчир чуулгыг дасгалжуулах төсөл” хэмээх хамтын ажиллагааны гэрээ байгуулж, тус гэрээний дагуу Улаанмөчир чуулга сургуулийн хүрээнд тогтмол тоглолт хийхээр болжээ. "Улаахан анар" дуулалт жүжиг тус төслийн анхны уран бүтээл юм.


Санал болгох

Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал