Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Халдлагын улмаас 31 зэвсэгт этгээд алагдав

2017-12-07 15:30:46

5, 6-нд Афганистан дахь “Лалын улс” хэт даврагч бүлэглэл болон засгийн газрын эсрэг зэвсэгт хүчин Талибууд хоёр хоногт агаарын довтолгоонд өртсөний улмаас, нийт 31 зэвсэгт этгээд алагдсан байна. 
6-нд Афганистаны зүүн нутгийн Нанарар мужийн засгийн газар мэдэгдэл хийж, 5-нд байлдааны нисэх онгоц тус мужийн Ачи бүсэд нуугдаж байсан хэт даврагч “Лалын улс” бүлэглэлд агаараас цохилт өгсний улмаас нийт 25 зэвсэгт этгээдийг хөнөөж, зарим сум зэвсгийг устгасан гэжээ. Энгийн иргэд болон засгийн газрын аюулгүй байдлын ажилтан халдлагад өртөөгүйг мэдэгдэл онцолсон боловч энэ удаагийн агаарын довтолгоог Афганистаны армийн тал буюу НАТО-гийн нэгдсэн холбооны армийн алиных нь үйл ажиллагаа гэдгийг тодруулаагүй байна. 
Мөн өдөр, Афганистаны засгийн газрын армийн хэвлэлийн төлөөлөгч Али Реза Джамшиди: 6-ны үүрээр Афганистаны арми байлдааны нисэх онгоц явуулж, Афганистаны умард нутгийн Фаруб мужид нуугдаж байсан Талибан руу дайрч, 6 зэвсэгт этгээдийг хөнөөсөн гэжээ. Ренчинсоо


Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал