Одоогийн байршил:mongol.china.com > Мэдээ >

Иерусалимыг Израйлийн нийслэл хэмээн Трамп хүлээн зөвшөөрсөнийг эсэргүүцэж байна

2017-12-07 15:27:15

Иерусалимыг Израйлийн нийслэл хэмээн хүлээн зөвшөөрч, мөн АНУ-аас Израйльд суугаа Элчин сайдын яамыг Тел Авиваас Иерусалимд шилжүүлэх үйл явцыг эхлүүлнэ гэж АНУ-ын ерөнхийлөгч Трамп 6-нд мэдэгдсэн юм.

Палестины ерөнхийлөгч Аббас мэдэгдэл хийж: Иерусалимын статусын тухай Трампын шийдвэр нь Иерусалимыг Израйль нийслэлээ болгох хууль зүйн үндэслэлийг хэзээ ч өгч чадахгүй. Америкийн засгийн газрын энэ шийдвэр бол энх тайвны төлөөх бүх хүчин чармайлтыг "санаатайгаар бусниулсан" явдал бөгөөд АНУ өнгөрсөн олон арван жилийн турш Ойрх Дорнодын энх тайвны төлөө гүйцэтгэсэн үүргээ бөрмөсөн орхиж байгаа явдал мөн хэмээн тэмдэглэжээ.

Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүйн бодлогын дээд төлөөлөгч Могерини мэдэгдэл хийж, Трампын шийдвэр болон энэ шийдвэрээс болж энх тайвны үйл хэрэгт үзүүлж мэдэх нөлөөнд "ноцтой анхаарал" хандуулж байгаагаа илэрхийлээд, Европын холбоо "хоёр орны төсөл"-ийг дэмжинэ, энэ байр суурь өөрчлөгдөөгүй хэмээн дахин нотлов.

Алжирт айлчилж буй Францын ерөнхийлөгч Макрон: Трампын шийдвэрт харамсаж байна. Франц энэ байр суурийг дэмжихгүй. Энэ бол Америкийн засгийн газрын ганц талын шийдвэр. "Энэ шийдвэр олон улсын хуулинд нийцэхгүй бөгөөд мөн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн олон тогтоолыг зөрчсөн байна" гэжээ.

Үүнээс гадна, Иракийн Гадаад хэргийн сайд Жафари, Ираны дээд удирдагч Аль-Мотани, Туркийн ГХЯ, Йорданы засгийн газрын төлөөлөгч, Ливаны ерөнхийлөгч, Тунисын ГХЯ, Мароккогийн засгийн газар зэрэг улс орнууд Иерусалимын статусыг өөрчлөх ямар ч шийдвэрээс татгалзана гэдгээ илэрхийлсэн байна.

Олон услын хамтын нийгэмлэгийн хамтын эсэргүүцлийн үеэр Израйлийн засгийн газар Трампын шийдвэрийг дэмжиж байна. Энэ шийдвэр бол "түүхэн шийдвэр" хэмээн тус улсын ерөнхий сайд Нетаняху мэдэгдэл хийж тэмдэглэжээ.

Санал болгох

cri

Календарь

Үйлчилгээ

Гар утсаа ашиглаж хятад хэл сурах боломж нээгдэв

Хятадын Олон Улсын Радиогийн Монгол хэлний редакцийн хамт олон хятад хэл сонирхогчдод зориулан гар утасны "Хятад толь" аппликейшн бүтээжээ. Тус аппликейшнийг Андройд үйлдлийн системтэй ухаалаг гар утсаар татан авч кирилл монгол үсгээр хятад хэл, соёлын талаар өргөн мэдээлэл авах боломжтой юм.

Биднийг дагах

mongol.china.com
mongol.china.com
mongol.cri.cn
mongol.cri.cn
Мэдээ:
Мэдээ
Соёл урлаг:
Соёл урлаг
Аялал жуулчлал:
Аялал жуулчлал Хятадын үзэмж
Бизнес:
Бизнес
Урлан:
Шинэ мэдээ Уран бичлэг Уран зураг Уран бүтээлч
Аудио:
Ярилцлага Дуу хөгжим
Видео:
Видео
Фото:
Үзэмж Хүмүүс Үйл явдал